Ц.Нямдоржийн хүү Анхбаярыг НҮБ-ын Байнгын төлөөлөгчөөр ТОМИЛЖЭЭ

Чуулганы өнөөдрийн хуралдаанаар зарим улсад суух Элчин сайд нарыг томилсон. Тодруулбал, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар С.Сүхболдыг; Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Доржийг эгүүлэн татаж, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Байгалмааг; Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазарыг эгүүлэн татаж, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Мөнх-Өлзийг томилохыг дэмжсэн.

+ There are no comments

Add yours