2023 оны I-XI сарын гүйцэтгэлээр хөрөнгийн данс 116.14 сая ам.долларын ашигтай гарлаа.
Төлбөрийн тэнцэл 2023 оны 11 дүгээр сарын эцсийн байдлаар 963.5 сая ам.долларын ашигтай гарсныг Монголбанк мэдээллээ. Энэ нь 2022 оны мөн үетэй харьцуулахад 2.2 дахин сайжирсан үзүүлэлт болж байна. 2022 оны 11 дүгээр сарын эцсийн байдлаар төлбөрийн тэнцэл 1.19 тэрбум ам.долларын алдагдалтай гарч байсан юм.
2023 онд гадаад худалдааны эргэлт нэмэгдэж, голлох түүхий эдийн экспорт эрс өссөнөөр урсгал данс 481 сая ам.долларын ашигтай гараад байна. Тухайлбал: барааны данс дөрвөн тэрбум ам.долларын ашигтай гарсан бол гадаадаас ирэх жуулчдын тоо нэмэгдсэнээр үйлчилгээний дансны алдагдал 2.37 тэрбум ам.доллар болж буурчээ. Үүнд тээврийн үйлчилгээний төлбөрт төлсөн дүн 745 сая ам.долларын алдагдалтай, аяллын данс 634 сая ам.долларын алдагдалтай, бусад үйлчилгээнээс 990 сая ам.долларын алдагдал хүлээсэнтэй холбоотой аж.
Хөрөнгийн дансны хувьд 116.14 сая ам.долларын ашигтай гарсан нь 2022 оны мөн үеийн үзүүлэлтээс үл ялиг буюу 16 орчим хувиар буурчээ.
Мөн 2023 онд Монгол Улсын Засгийн газар болон Хөгжлийн банкны бондын төлбөр хийсэн юм. Ингэснээр санхүүгийн данс 620.31 сая ам.долларын гарах урсгалтай байсан болохыг Монголбанк мэдээллээ. 2023 оны I-XI сарын хооронд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд 1.29 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүний дийлэнхийг “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалт бүрдүүлж байгааг Монголбанк онцоллоо.
https://www.facebook.com/v3.3/plugins/like.php?action=like&app_id=269289457116917&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df340829f34c254c%26domain%3Dgogo.mn%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fgogo.mn%252Ffdd180d496e5e%26relation%3Dparent.parent&container_width=0&href=https%3A%2F%2Fgogo.mn%2Fr%2Fkly9w&layout=button_count&locale=en_US&sdk=joey&share=true&size=large&width=
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
