Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сү.Батболд Тавантолгойн орд газрыг 2000 онд өөрийн мэдлийн “Алтай холдинг” компаниараа авч байсан түүхтэй хэдий ч үүнээс хойш Тавантолгойг үргэлжид “мөлжиж” байхн төлөө улстөрд ажилласан болохоос хууль санаачилж, батлуулж явсан түүх түүнд нэг ч байхгүй гэхэд хэтрүүлсэн болохгүй юм.
Сануулахад, 2007 онд Энержи ресурс ХХК байгуулан Тавантолгойн орд газарт эзэн суусан нь Иргэний хөдөлгөөнүүдийн тэмцлийг дагуулж 2008 онд Энержи ресурсаас Тавантолгойг Монгол Улсын Засгийн газар хурааж авсан байдаг. Гэтэл Тавантолгойн орд газрын 96 хувийг улсад авч дөрөвхөн хувийг нь Энержи ресурст өгсөн гэж олон нийтийн тархийг угаасан энэ ПИАРын ард Тавантолгойн үндсэн нөөцийн 20 хувь байсныг хэн ч анзаараагүй нь гашуун…
Өөрөөр хэлбэл хамгийн ашиг орлоготой хэсгийг Энержи ресурст өгсөн гол буруутан тухайн үеийн Засгийн газрын тэргүүн С.Баяр. Харин энэ шийдвэрийг гаргуулахын тулд түүнд наалдан өөрийн болгож авсанхүн бол Сү.Батболд юм. Ёроолгүй шуналтай эрх мэдэлтнүүдийн түүчээ болсон Сү.Батболдын хувьд Ерөнхий сайд Баяраас Ерөнхий сайдын суудлыг “худалдан авсан” хэмээн МАНын нөлөө бүхий хүмүүсийн “шивнээн” ч нэгийг өгүүлж, хоёрыг бодогдуулах нь хуучраагүй “сэдэв” мөн гэлтэй.
Харин 2015 онд Тавантолгойг Хятадын Чайна Шенхуа Энержи компанид 100 жилийн хугацаатай өгөх гэсэн хуйвалдааныг Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нартай хамтран зохион байгуулсан ч УИХ ын 40 гишүүн эсэргүүцэн зогсоож байсныг өнөөдөр санадаг, мэддэг нь хэд байдаг юм бол??
Мөн Тавантолгойн хэлэлцээр гэнэт гацсан нь Сү.БатболдынЕрөнхий сайд, МАН-ын дарга байхдаа хийсэн “Чалко”-гийнгэрээтэй холбоотойг, Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад нь “Тавантолгойн ордыг эргэлтэд оруулахад “улс төрийнхамгаалалт хэрэгтэй” гэж Т.Бадамжунай, М.Энхболд, С.Баяр, Ц.Элбэгдорж орж байгаа. Та үүнд орохгүй юмуу” гэсэн саналыг Сү.Батболд тавьж байсан талаар Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгээр орохдоо ярьж байсныг эргэн санах нь бас л хэд байгаа бол??
Монгол Улсын сайд М.Энхсайхан нэгэнтээ сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа, “Том төсөл, том мөнгө, том хөрөнгөоруулалт, 30 жилийн хамтын ажиллагааны тухай яригдажбуй тул судалгаатай хандах гэж талууд хичээж байгаа. Хөрөнгө оруулагч тал маань цаг хэрэгтэй байна гэдэг хүсэлттавиад байна. Ялангуяа “Чалко”-той холбоотой өр төлбөр, гэрээний үүргийг хөрөнгө оруулагч тал өөр дээрээ авахасуудал эрх зүйн хувьд бэрхшээлтэй байж мэдэхээр байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компаниар дамжуулж “Чалко”-гоос350 сая ам.долларыг тухайн үед аваад “эх орны хишиг” болгон тараасан… хэмээн өгүүлж байсныг эргэн санах хүн байгаа юу, өнөөдөр???
Их эрх мэдэл, ашиг ихтэй албан тушаал, авч болох бүхнийг хамах гэж улс төрд шунаглан дайрагч Сү.Батболдын хувьд Монголын улс төр “хаалгаа хааж, үүдээ бөхлөх” цаг болсон гэдгийг хатуухан сануулах хэрэгтэй юм. Сү.Батболд гэгч этгээдэд Монгол Улс авлагатай болохоос өглөггүй юм. Тиймээс 2024 оны Их хурлын сонгуулийг “эрх ашгаа хамгаалах цайз” хэмээн итгэж, хүчээ хаян зүтгэх хэрэггүй гэдгийг Сү.Батболдод ойлгуулах цаг хэдийнэ болоод байна, МАН-ын дарга нараа!!!!!
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
