Нийслэлийн Ардчилсан намаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын иргэдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн шийдвэрүүдийг эсэргүүцэн мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хууль санаачлан боловсруулж 2023.12.07-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан.
Уг хуулийн зорилтыг иргэний саадгүй зорчих нөхцөлийг нэмэгдүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах, түгжрэл, орчны бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд оршино хэмээх боловч эсрэгээрээ Улаанбаатар хотод амьдарч байгаа 1.7 сая иргэний Үндсэн хуулиар олгогдсон газар өмчлөх эрх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн олон зохицуулалт орсон гэдгийг тус намын хуульчид хэлэв.
Нийслэлийн АН-ын хүний эрх хариуцсан хуулийн зөвлөх Х.Номингэрэл “Нийслэлийн гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах гэдэг зорилго дор иргэдийн эзэмшлийн газрыг “газар чөлөөлөх” нэрээр авахаар хуулийн зохицуулалт орж ирсэн байна.
Газар эзэмших эрх хүн бүрд бий. Газар эзэмших эрхийг хууль бусаар дайчлан авахыг хориглодог. Газрын тухай хуулиар өмнө нь эзэмших эрхийг нөхөн олговортойгоор эргүүлэн авах, солихоор зохицуулдаг байсан. Гэтэл энэ харилцааг давсан “чөлөөлөх” гэдэг нэртэй эрхзүйн харилцааг үүсгэх гэж байна” гэлээ.
Нийслэлийн Ардчилсан намаас нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор акц эхлүүлж буйгаа мэдэгдэв.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
