УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг хийж томиллоо. Сонгуулийн ерөнхий хорооны нэр дэвшигчээр ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан нар нэр дэвшсэнийг дэмжсэн юм. Сонгуулийн ерөнхий хороо орон тооны хоёр, орон тооны бус долоон гишүүнтэй бөгөөд Т.Сүхболд, Д.Дэлгэрсайхан нар орон тооны бус гишүүнээр ажиллана.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Сонгууль шударга болно гэдэгт эргэлзэж байна. Хоёр намын тохиролцоо хэрээс хэтэрсэн нь иргэдийн дургүйцлийг хүргэж таарна. Өнөөдөр Улаанбаатар хотын утаа геноцитын хэмжээнд хүрсэн байна. Ногоон автобусны цавчаа, газар олголт, түгжрэл зэрэг бүгд адгийн түвшинд очиж ард иргэдийн дургүйцлийг дээд түвшинд хүргэсэн. Энэ үед бүсчилсэн тойргийн асуудлыг хоёр намын дарга яриад л шийдчихсэн. Улаанбаатар хотод Ардчилсан нам илүү санал авах ёстой атал тэнд хоёр мандат нэмж, түүнийг нь хөдөө рүү тавьж байхад эсэргүүцэж байгаа хүн алга.
Олон жилийн турш сонгуулийг баасан гарагт явуулж ирсэн ч энэ жил заавал ажлын өдөр лхагва гарагт явуулж залуусын ирцийг бууруулах гэж байна. Ингэж нэгнийхээ өвөрт ордог явдал ард иргэдийн дургүйцлийг хүргэж байгаа шүү. Олон намын тогтолцоотой Монгол оронд хоёрхон нам руу бүх саналыг чирч аваачих тогтолцоо хүмүүсийн дургүйцлийг хүргэнэ. ЖДҮ, концесс, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан, Ногоон автобус, нүүрс, төмөр замын хулгайн ард МАН бахь байдгаараа хэт олонх болбол долоодугаар сарын 1 давтагдахад эргэлзэхээргүй болоод байна. Эрх баригчдын дураар гаргасан шийдвэр буруудвал явж, явж өөрсдөө буруугүй ЦЕГ, УБЕГ, Сонгуулийн ерөнхий хороо л буруудна шүү. Тэгэхээр сонгуулийг зөв зохион байгуулаарай” гэлээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
