Иргэдийн нэр барин улс төрд орж ирэн нүүрсээр хөлгүй баяжсан улс төрчдийн сүлжээг Дундговиос гаралтай Сү.Батболд тэргүүлж эхлэв. Монголын тэргүүн баян хэмээгдэх хүртлээ улс төрийн зөөлөн суудалд зүүгдсэн Сү.Батболдыг зочид буудал, сүлжээ дэлгүүрийн ашгаар “тэнгэр амьдрах” хүртлээ баяжаагүйг, улс төрийн бүхий л өндөр шатлалаар өгсөж, иргэд олон нийтийн итгэлээр сонгогдож явсан атлаа эрх мэдлээ ашиглан хөрөнгөжсөн түүх нь уул уурхай байсныг мэдсэн иргэд Сү.Батболд гэгч этгээдийн сүүдрийг ч улс төрд гаргах хэрэггүйг ухаарав.
Сү.Батболд бол гурван сая Монголчуудын хүртэх ёстой газрын баялгийг эрх мэдэл албан тушаалаа ашиглан авсан хүмүүсийн толгойлогч гэдгийг МАН-аас хоёр оны босгон дээр Төрийн ордонд гурван хоногийн турш зохион байгуулсан “Нүүрсний сонсгол” батлав.
Монгол Улсын хилээр гаалийн бүрдүүлэлт хийлгэлгүйгээр 5.2сая тонн нүүрс гарсаны 1.2 сая тонныг нь Сү.Батболдын үеэл, авга дүү Цэрэнпүрэвийн охин Амгалан гэгч эмэгтэйн хамаарал бүхий найман компани гаргасныг оны босгон дээр МАН-аас зохион байгуулсан “Нүүрсний сонсгол”-ын хуралдаан даргалагч Б.Энхбаяр олон нийтэд ил болгов.
Ц.Амгалан нь УИХ-ын гишүүн Сү.Батболдын үеэл Эрдэс баялаг, эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Цэрэнпүрэвийн төрсөн охин юм. “Дэлгэрэх цагаан овоо”, “Алтаннууц”, “Цэцийгуа”, “Эко глобал ложистикс”, “Шанхын хэц”, “Аранзал алаг”, “Хансахиус”, “BB” транс зэрэг найман компанийн удирдах зөвлөлийн гишүүн гэсэн нэрийн ард нуугдсан “нууц эзэн” Цэрэнпүрэвийн Амгалангийн хувьд “E Commodities Mongolia” хэмээх компанийн Удирдах зөвлөлийн дарга бөгөөд энэ нь Сингапурт бүртгэлтэй компани юм. Энэ компанийн толгой компани нь “FAMOUS SPEECH LIMITED” хэмээх Виржиний арлуудад бүртгэлтэй оффшор компани бөгөөд эцсийн эзэмшигч нь Ванг Юу Хан гэгч байгааг Монголын хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн нь анхаарал татаж буй юм.
Сү.Батболдын авга дүү Цэрэнпүрэвийн охин Амгалан нь 2020 онд зургаан сарын дотор эдгээр компанийн удирдах зөвлөлд албан тушаал хашиж эхэлсэн баримтуудаас харахад “анхаарал сул” байгааг ашиглаж богино хугацаанд бэлжиж хөрөнгөжих гэсэн “мэдээлэлд ойр” байдлаа ашигласан гэж үзэхээс өөр аргагүй юм. Учир нь Цэрэнпүрэвийн Амгалангийн нөхөр нь Үндэсний Статистикийн хорооны дарга Батмөнхийн Батдаваа юм. 2019 онд Монголбанкны газрын захирлаар ажиллаж байхдаа 144.8 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байсан Б.Батдаваа ҮСХ-ны дарга болсны дараа 264.9 сая төгрөгийн орлогтой болж нэмэгдсэн нь хууль хяналтын байгуулагын анхаарлыг татаж, шалгаснаар гэрээс нь 250 мянган ам.доллар бэлнээр гарч ирэн багагүй дуулиан дэгдэж байсныг энэ дашрамд сануулах нь зүйтэй бай.
Сү.Батболдоо, одоо болно!!! Энэ үгийг Монголчууд дуу нэгтэй хэлж байна. Монголчууд өөрт чинь хангалттай итгэж, улс төр гэх мөнгө, эрх мэдлийн “уурхай”-д хангалттай “сэлэх” эрхийг өгсөн. Энэ ч утгаараа УИХ-д таван удаа сонгож, Монгол Улсын Ерөнхий сайдаар хүртэл ажилласан Сү.Батболд гэдэг энэ хүн өнөөдрийн Монгол Улсад байгуулсан гавьяанаас илүү идэж ууж, өөрсдийн өв хөрөнгөө л нэмэгдүүлж зүтгэсэн. Ингэж зүтгэж, албан тушаал эрх мэдлээ ашиглан “тэргүүн баян” хэмээн цоллогдох хүртлээ боломжийг хүртсэнийг Монголчууд “нүүрсний сонсгол” хийгдсэн 72 цагийн турш хангалттай харж, хамгаас ихээр жигшлээ, тиймээс одоо Монголын улс төрийг зүгээр л орхиж үз, улс төрөөс холдож, идсэн уусан бүхнээ эргүүлж төлөх цаг болсон байна!!!!!
One thought on “Улс төрд шунаж, уул уурхайгаар баяжсан нүүрсний мангас “Сү”…”
Leave a Reply Cancel reply
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдаа болно
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдааг энэ сарын 18-нд зохион байгуулна. Үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага...
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид...
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI хурал БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод өнөөдөр нээлтээ хийлээ.
Энэ удаагийн хурлыг “Хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын найрамдлыг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд...
Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдаж, 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах...

ЮМ Л БОЛ СҮ ГЭДЭГ. АРД НЬ ЗАХИАЛАХ МӨНГӨ, НУУХ СЭДЭВ БАЙДАГ. ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙН МӨНГӨ ҮҮ? НУУЦ ЮМ ГЭЖ БАЙДАГГҮЙ ДЭЭ.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 1-Р ХОРООНД НАСААРАА АМТДАРЧ УЛС ТӨР ГАДАРЛАДАГ БОЛСОНЫ ХУВЬД ХЭЛЭХЭД ИЙМ Л БАЙНА. ЭГЧ ДҮҮ 2 ЦАЛИНГАА АВЧ ЭЭ