Нүүрсний сонсголын эхний үе шат 12 дугаар сарын 04-08-ны өдрүүдэд дөрвөн өдөр, хоёр дахь үе шат 18-22 өдрүүдэд таван өдөр үргэлжилж, өндөрлөсөн.
Энэ үеэр Бортээгийн уурхайн олборлогчийн тендерт шалгарсарн “МТАС” түншлэлийн нэг болох “Админерал” ХХК-ыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай холбоотой гэх асуудал сөхөгдсөн. Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан МЭДЭГДЭЛ гаргалаа.
МЭДЭГДЭЛД “Бидний нөхөд олон жил бугширсан авлига, далд эдийн засаг, үе залгамжилсан улс төр-бизнесийн бүлэглэл, Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн банкны чанаргүй зээл, Боловсролын зээлийн сан, нүүрсний хулгай, газрын наймаа зэрэг булхай луйврыг илчлэн дэлгэж, эрс хатуу тэмцэж, алхам алхмаар үр дүнд хүрсээр байна.
Авлигачид амь тавин шахагдахын хэрээр энэ тэмцлийн галыг атгаж манлайлан оролцогчдыг гүтгэн харлуулж, гутаан доромжилж, хагалан бутаргах замаар нийгмийн анхаарлыг үндсэн сэдвүүдээс төөрөлдүүлэх улс төрийн бохир технологи ашигласаар байна.
Миний баримталдаг зарчим, эрхэмлэдэг зорилго, хийж буй ажил, гаргаж буй шийдвэрүүд ямар этгээдүүдийн явцуу эрх ашгийг яаж хөндөж буйг би маш сайн мэдэж байна. Улс төрийн байгууллагаас нутгийн зөвлөл хүртэл, мэргэжлийн зөвлөлөөс найз нөхдийн сонирхлын клубыг хүртэл нэгдмэл сонирхолтой этгээд гэж үзвэл хамааралгүй үлдэх хүн нэн цөөн биз ээ.
Миний бие нүүрсний хулгайн эсрэг тэмцэл, нүүрсний хулгайн сонсгол явуулахыг бүр эхнээс нь тууштай дэмжин зүтгэсээр ирсэн. Харин энэ дунд миний талаар улс төрийн захиалгаар илтэд худал мэдээлэл гаргаж тавьсанд харамсаж байна.
Тиймээс нэр дурдагдсан эдгээр асуудлууд, элдэв гүтгэлэгт огтоос хамааралгүй гэдгийг ард иргэд, журмын нөхдөдөө илэрхийлж, нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандахаа ийнхүү мэдэгдэж байна.
Үнэн худал хоёр ус тос шиг ялгарна гэдэгт итгэл төгс байна.” гэжээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
