ЗГХЭГ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:
– ЭТТ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийг бүртгэх шийдвэрлэж байна. 2010 оны долдугаар сарын 7-нд гарсан УИХ-ын 39 дүгээр тогтоолоор ЭТТ компанийн нийт хувьцааны 50 хүртэлх хувийг иргэн, ААН-д эзэмшүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд 20 хувийг нь иргэд, 10 хувийг нь гадаад, дотоодын хөрөнгийн биржээр ААН-үүдэд хувьцаа эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах шийдвэр гарсан байдаг. Үүний дараа 2012 онд “ЭТТ” ХК-ийн хувьцаа эзэмшилтэй холбоотой УИХ-ын тогтоол гарсан. Засгийн газар үүнийг хэрэгжүүлж 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн Монгол Улсын иргэдэд 20 хувийн хувьцаа эзэмшүүлэх шийдвэрийг гаргаж, өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж явсан.
– Энэ оны нэгдүгээр сарын 8-нд УИХ-аар Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн тогтоол гарсан. Тухайн тогтоолд 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд “ЭТТ” ХК-ийн хувьцааг эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг чиглэлийг өгсөн байдаг.
Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг хэрэгжүүлж, иргэн бүр байгалийн баялгаас тэгш хүртэх боломж нөхцөлийг хангах ёстой гэсэн чиглэлийг өгсөн.
– “ЭТТ” ХК-ийн 34 хувийг Монголын нийт ард иргэд бүрэн эзэмших шийдвэрийг гаргаж байна. Монгол Улсын 2.5 сая гаруй иргэн “ЭТТ” ХК-ийн 18.04 хувийн хувьцааг эзэмшиж байгаа бол шинээр 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд хувьцаа эзэмшлийн асуудлыг жигд хүртээх шийдвэрийг гаргахаар тогтоолын төслөө өргөн барилаа.
– 2015 онд “Сайн хувьцаа” гэж тухайн үеийн Засгийн газраас гаргаж, оюутан залуус, ахмадууд, зарим төрийн албан хаагчдад НДШ төлөх, тэтгэвэр урьдчилж авах хэлбэрээр хувьцааг нь худалдаж авсан байдаг.
– Тэгвэл өнөөдрийн өргөн барьж байгаа тогтоолоор тухайн үед худалдаж авсан, нэрлэсэн ханшаараа нэгж хувьцааг 933 төгрөгөөр тооцож зарсан иргэд 2028 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд тухайн зарсан хувьцаагаа нэрлэсэн үнээрээ буцааж худалдаж авах боломжийг бүрдүүлэх шийдвэр гарч байна.
– Иргэн бүр ижил тэгш эрхтэй байх ёстой. Магадгүй 300,000 төгрөгөөр хувьцаагаа зарсан бол 300,000 төгрөгөө буцааж тушаагаад өөрийнхөө хувьцааг бүтэн авах боломжийг бүрдүүлнэ.
Сэтгэгдэл (0)
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
