Энэ онд иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдэх эрхийн хэрэгжилт ямар түвшинд байсныг хэлэлцэхээр “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба мэдэх эрхийн хэрэгжилт” олон талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт төрийн болон иргэний нийгмийн байгууллага, сэтгүүлчдийн төлөөлөл оролцож салбар салбарын байр суурийг илэрхийлж, тулгамдсан асуудлын талаар санал солилцсон юм.
Хэлэлцүүлгийн үеэр уул уурхайн салбарын ил тод, нээлттэй мэдээллийн талаар Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг ярьсан. Тэрбээр, Уул уурхайн салбартай холбоотой 150 гаруй төрлийн мэдээлэл олон нийтэд ил байдаг.
Тооноос нь харахад нээлттэй салбар юм шиг боловч шууд тэгж дүгнэж болохгүй байна. Олон төрлийн мэдээллийг ил тод мэдээлж байгаа ч тэдгээр нь олон нийт ашиглаж болохуйц мэдээлэл мөн эсэх нь асуудал.
Тийм олон төрлийн мэдээлэл ил байдаг хэр нь яагаад энэ салбарт одоо хүртэл авлигын асуудал яригдаад байна гэдгийг хөндөх ёстой. Нэн түрүүнд ил тод мэдээллүүд нь нээлттэй мэдээллийн стандартад нийцэж байна уу үгүй гэдэг нь чухал. Өөрөөр хэлбэл мэдээлэл ил тод болж байгаа нь сайн хэрэг ч үнэхээр хэрэгцээтэй эсэх нь асуудал болж байна гэсэн юм.
Глоб Интернэшнл төвийн хуульч, судлаач Л.Галбаатар, Манай улсад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдлэх гэж байгаа хүмүүсийн хувьд Эрүүгийн хуульд заасан худал мэдээлэл тараах гэмт хэрэгт буруутгагдаж, шалгагдах тохиолдол их гарч байна.
Түүнчлэн сэтгүүлчдийг нууц эх сурвалжаа илчлэхийг албадан шаардах тохиолдол их гардаг. Монгол Улсын хувьд нууц эх сурвалжаа хамгаалах зохицуулалт байхгүй гэж хэлж болно. Хэрэв сэтгүүлчид нууц эх сурвалжаа илчилбэл тэд сэтгүүлчдэд хандах уу үгүй юу гэдэг асуудал яригдаж эхэлнэ.
Хэрэв эх сурвалжууд шүгэл үлээгч сэтгүүлчидтэй хамтарч ажиллахаас зайлсхийвэл авлига, хээл хахуулийн асуудлыг ил болгох боломжгүй болох эрсдэлтэй юм. Мөн хуульд ердөө 67 төрлийн мэдээллийг нээлттэй байлгахаар заасан нь хангалтгүй байна. Иймд мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
