Хан-Уул дүүрэгт өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 19-ний өдөр гал түймэр гарч, долоон иргэн амиа алдсан билээ. Түүнчлэн ОБЕГ-ын нэг алба хаагч харамсалтайгаар албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян мэдээлэл өглөө.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян: Энэ гал унтраах ажиллагааны үед манай гал унтраах 14 дүгээр ангийн салааны захирагч залуу харамсалтайгаар амь насаа алдлаа. Ер нь, онцгой байдлын албан хаагчид ямар нэг тактикийн болон албаны алдаа гаргаагүй. Яг хууль журмын дагуу үүргээ гүйцэтгэсэн. Тухайн орон сууцад 100 гаруй өрх амьдардаг. Урьдчилсан байдлаар цагдаагийн байгууллага, шинжээчдийн бүлэг ажиллахад гацуур модны чимэглэлээс галын эрсдэл үүссэн. Иргэддээ хандаж хэлэхэд өвлийн улиралд галын аюулгүй байдлыг хангах, гацуур модыг чимэглэж тавихдаа тодорхой цагийн хязгаарлалттай байлгах, шөнө гацуур модны чимэглэлийг үргэлжлүүлэн асаахгүй байх тал дээр сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
Гал унтраах ажиллагаан дээр ажиллаж байгаа албан хаагчийн хувцас хэрэглэл, техник бүрэн хангагдсан. Хорт хийн утааны баг, амьсгалын бие даасан төхөөрөмж, гал унтраах хэрэгслийг бүрэн ашиглаж байна. Манай алба хаагчийн хувьд дээд давхрын айл өрхүүдийнг аюулгүй байдалд шилжүүлэх, утаажилтын бүсээс гаргаж байх явцдаа харамсалтайгаар ухаан алдсан. Үүний дараа эмнэлэгт хүргэгдэж амь насаа алдсан. Энэхүү алба хаагчийн тухайд удам дамжсан аврагч байгаа. Аврагч, гал сөнөөгчөөс эхлээд ажил мэргэжлээ сонгосон 27 настай залуу юм. Бид холбогдох хуулийн дагуу мөнгөн тэтгэмж олгоно. Мөн амь насны даатгал, оршуулгын зардлыг онцгой байдлын газраас хариуцаж олгож байгаа. Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу албан үүргээ гүйцэтгэж байгаа амь насаа алдсан албан хаагчид 10 жилийн үндсэн цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор хуульчлагдсан байдаг гэлээ.
More Stories
Хүрэн баавгайг хууль бусаар агнасан үйлдлүүдийг илрүүллээ
Энэ оны 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас иргэн Т нь ховор...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Энэ оны 1 улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээТөрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2026 оны 1...
“Хөх сувд” мөсний баяр “Гайхамшигт Хөвсгөл” уриан дор зохион байгуулагдана
Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох” жил болгон зарлаж, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна....