УИХ-аас байгуулсан нүүрсний худалдан авалттай холбогдох Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь сонсгол үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголоор “ЭТТ” ХК-аас охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой дараах 7 сэдвээр нотлох барим шинжлэн судална. Эхний сэдэв “Таван толгой түлш” ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар юм.
УИХ-ын гишүүн Д.Ганбат “Таван толгой түлш” ХХК өр, зээлдээ баригджээ. Компани юм уу, юу юм. Үр дүн тааруу байна. Буруу замаар будаа тээгээд байгаа юм биш үү. Сүүлийн үед утаа арай өөр болчихлоо. Гаднын судалгааны байгууллагынхны ярьж байгаагаар хүүхдүүдийн цусанд хүнд элемент, металл илрээд эхэлсэн байна. Утаанаас болоод хотын иргэдийн сэтгэн бодох чадвар 5-10 хувиар буурсан гэж байна. Би ч яах вэ, урагшаа эрүүл агаарт амьдардаг хүн.
Нийт 220 мянган айлыг л сайжруулсан түлшээр хангаж байгаа. Энэ бол цөөн тоо. “Эрдэнэс таван толгой” ХК 2 их наяд төгрөг өгсөн байна шүү дээ. Үүнийг орон сууцны урьдчилгаа болгоод, ногдол ашгаар нь, хувьцааг нь барьцаалаад өгчихсөн бол үр дүнтэй байх байж” гэв.
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
