“Замын хөдөлгөөний байдал, мэргэжлийн байгууллагын саналыг харгалзан хязгаарлалтыг хугацаанаас нь өмнө өөрчилнө”

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахаар тээврийн хэрэгслүүдийг ирэх оны хоёрдугаар сарын 1-н хүртэл улсын дугаарын тэгш, сондгой орноор нь хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан.

Өвлийн хүйтэнд нийтийн тээвэр нь хүрэлцэхгүй байтал автомашинтай явахыг сар гаруйн хугацаанд хориглож байгаад иргэд бухимдалтай байгаа.

Тэгвэл хугацаанаас нь өмнө энэ шийдвэрийг өөрчилнө гэдгийг Нийслэлийн Орлогч дарга П.Сайнзориг цахим хуудсаараа мэдэгдэв. Тодруулбал тэрбээр “Замын хөдөлгөөний нөхцөл байдал, холбогдох мэргэжлийн байгууллагын саналыг харгалзан хугацаанаас өмнө өөрчлөлт оруулах болно. Нийтийн тээврийн сүлжээ, чиглэлийн төлөвлөлтийг шуурхай сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх бүхий л боломжийг дайчлан ажиллана” гэжээ.

+ There are no comments

Add yours