Moon Dance” хамтлаг Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

“Moon Dance” хамтлаг 2023 оны Латин Формейшн бүжгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд /ДАШТ/ амжилттай оролцож хүрэл медалийн эзэд боллоо. Ингэснээр тус хамтлагийн гишүүд ДАШТ-ээс хоёр жил дараалан медаль авч байна. 

Латин бүжгийн ДАШТ Хонконг хотноо энэ сарын 18-нд болсон юм. Бүжигчид “CHESS: It’s a game of minds-The next move” сэдэвт үзүүлбэр толилуулжээ. 

“Moon Dance” бүжгийн клуб үүсгэн байгуулагдаад 10 жил болж байгаа бөгөөд тэд энэ хугацаанд есөн удаа ДАШТ-д оролцсон байна.

+ There are no comments

Add yours