Нүүрс баяжуулах үйлдвэр барих бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамгийн чухал төсөл байсан. Үүний ашиглалтад орох хугацаа хоцрогдолтой байгаа. Хэд хэдэн удаа тендер буцаж, дахин шалгаруулсан, гэрээний нэмэлт өөрчлөлтүүд орсон талаар, Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн П.ӨЛЗИЙНАРАН хэлэхдээ ” Би ТУЗ-д 2016 оноос хойш суусан. Уул уурхайн инженер, эдийн засагч мэргэжилтэй. ТУЗ-д сууж байсан том дарга нар маань ирээгүйд харамсаж байна. Мэргэжлийн хүний хувьд ТУЗ-д ороод маш их эмзэглэж байсан. Энэ том төслийг саалийн үнээ гэж үзвэл, ямар ч судалгаа шинжилгээ, сэтгэлгүйгээр ухаж ирсэн байсан. Анх ажилд орсон цагаасаа “Суурь судалгааны ажлыг эхлээч” гэж хэлж байсан. Сүүлд орсон гэрээний нэмэлт өөрчлөлтийг намайг ажлаа өгсөн цагаас хойш хийсэн байна.Уурхайн тоос амсаж үзээгүй хүн яаж тогтвортой хөгжил хангаад, төслөө ойлгох вэ дээ. Тиймээс Эрдэнэс таван толгой ХК-ийн шаардлагатай хөрөнгө оруулалт бараг хийгдээгүй гэлээ
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
