УИХ-ын Хянан шалгах түр хорооны Нүүрсний сонсголын хоёр дахь үе шат үргэлжилж байгаа билээ.
Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаа, нүүрсний гэрээний үнэ тогтоолтын талаарх мэдээллийг сонсож байна. Энэ үеэр Цагаан хадны асуудлын талаар Хянан шалгах түр хорооны гишүүн болон гэрчүүд өөрсдийн байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Цагаан хадыг анх яах гэж бий болгосон юм бэ. Уурхайн нүүрсийг тэнд буулгаад тонн тутамд нь зардал олгож байх шийдвэрийг хэн гаргасан юм. Хилийн боомтоос 20 км хүрэхгүй газар буулгаад, дараа нь 120 гаруй ам.доллароор тээвэрлэх шаардлага байсан уу.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ариунболд: Намайг ажил авахад Цагаан хадыг зогсоочихсон байсан. Уурхайн амнаас нүүрс аваад уртын тээвэр хийснээр Ганц мод боомт дээр очдог байлаа. Энэ бол хамгийн зөв хэлбэр. Уурхайн амнаас гарсан нүүрсийг дунд нь Цагаан хад дээр буулгаад зардал гаргах нь илүү зүйл.
Гэтэл Цагаан хад дээр жагсаал цуглаан болсноор дахин нээсэн. Цагаан хадыг нээж, уурхай болон улсын хил хоёрын дунд нүүрсээ овоолсноор манай компани үнэ тогтоох боломжгүй болсон. Учир нь Цагаан хадны компаниуд үнэ тогтоох нөхцөл нь бүрдсэн. Тэд уурхайгаас авсан нүүрсийг овоолж хил гаргахгүй, сүүлдээ үнээр тоглож эхэлсэн. Дундын тоглогч болох Цагаан хадыг байхгүй болгосноор уурхайн амнаас гарсан нүүрс үнэтэй болох байсан.
Тэгэхээр Цагаан хад гэдэг зүйлийг нээснээр бид нүүрсний зах зээлийн үнээ барих боломжоо алдсан юм. Өмнө нь уртын тээврээр явж байхад нэг тонн нүүрсийг 23 ам.доллароор тээвэрлэж байсан. Зардлыг тооцоолж үзэхэд бүх зүйл болж байсан.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Цагаан хаднаас хил хүртэл нүүрс зөөж буй компаниуд та нарт дарамт шахалт үзүүлж байсан уу. Ер нь компаниуд жолоочоо гаргаж ирээд турхираад байдаг гэж ярилаа. Ард нь өөрсдөө нэг тонн нүүрсийг 120 ам.доллароор тээвэр хийгээд мөнгө төгрөг угаагаад байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь: Цагаан хадны ачиж буулгадаг талбай нь Баяннуурынхны юм. Ханбогд сумаас газар авчихсан Хятадын компаниуд байдаг. Тэд Цагаан хаднаас ашиг олдог.
Уурхайн амнаас Цагаан хад хүртэл монгол компаниуд тээвэр хийдэг. Харин цаашаа хил хүртэл монгол жолоочтой хятад эзэнтэй компаниуд тээвэрлэдэг. Богино тээврийн зардал нь би ажиллаж байх үед өндөр байсан.
Тиймээс маргаан үүсгэж, “Чалко”-той яриад Цагаан хадыг Засгийн газрын шийдвэрээр хаалгасан. Удахгүй Баяннуурын бүлэглэл жагсаал цуглаан үүсгэж, нүүрсний экспортыг хааснаар Цагаан хадыг дахин нээлгүүлсэн.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Таныг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнтэй нэг хэрэгт чирсэн гэж ойлгож байгаа. Г.Дэнзэн нь 17 тэрбум төгрөгийн нүүрс ачиж буулгах талбайн тендер ялсан.
Нүүрс ачиж буулгах талбайн эрх ашиг хөндөгдөхөд ямар бүлэглэл нөлөөлсөн бэ. Таны ярьж буй зүйлс нотлох баримтаар илэрсэн. Нэр бүхий улс төрчид тухайн үед Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, жижиг Тавантолгойн ТУЗ-ийн гишүүдтэй хамтарч Цагаан хадыг үүсгэн байгуулж, монополи үүсгэсэн.
Тэр том бүлэглэл Цагаан хадыг бий болгож 20 км зайд маш их мөнгө хийдэг. Үүнийг төр татан буулгахад монголчуудыг урд нь жагсаал байгуулж санхүүжүүлдэг. Дараа нь мөнгө угаадаг схемийн асуудал яригдаж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь: Намайг ажил авахад нүүрс Цагаан хадаар дамждаг байсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрс ачилт буулгалтын талбайг ашиглах талаар тендер зарлахад “Говьпавер” гэх компани шалгарсан. Гэхдээ гүний гааль байгуулагдаад нүүрс шууд тээвэрлэх болсон. Тиймээс нэг ч ажил гүйцэтгээгүй учраас гэрээг цуцалсан.
Түүний дараа тэр компани шүүхэд хандсан. Чингэлтэй дүүргийн шүүхээс “танай компани тендер зарлаж ажил удчихаад гэрээг дангаараа цуцалсан. Тиймээс тэр компанийн талбайг худалдаж ав” гэсэн шийдвэр гарсан. 17 тэрбум төгрөг гэдэг нь тэр. Мөнгийг нь өгөхгүй манай компани хэсэг гүрийсэн. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн хүмүүс ирж манай компанийн дансыг хааж байгаад хэдэн сарын дараа мөнгийг нь аваад явчихсан.
Цагаан хадны ард талын эзэд нь хэн гэдгийг мэдэхгүй. Баяннуурын голчилсон бүлэглэл үнэхээр хүчтэй. Түүнийг нь хаасны дараа хүн шатсан, жагссан гэх мэт асуудлууд их байгаа.
| https://www.facebook.com/v13.0/plugins/like.php?action=like&app_id=1410230139213728&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df3d5e9c96dd9a5%26domain%3Dikon.mn%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fikon.mn%252Ff3d21af0b85e06a%26relation%3Dparent.parent&container_width=402&href=https%3A%2F%2Fikon.mn%2Fn%2F317l&layout=button_count&locale=en_GB&sdk=joey&share=true&size=large |
ЖИРГЭХЖИРГЭХ
0
More Stories
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
150 МВт-ын өр буюу 42 жилийн хоцрогдол: Биднийг харанхуйд бэлдэж буй төр засгийн “тансаглал”
Ирэх өвөл Монгол Улсад 150 МВт цахилгаан дутаж, албаны хүмүүс нь "хязгаарлаж байж давна" гэж ямар ч айдасгүйгээр хээвнэг мэдэгдэж...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
