Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хүрээнд НЗДТГ, Европын сэргээн босголт, Хөгжлийн Банк, Европын Холбоо өнгөрсөн онд “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн.
Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны хогийн цэгийн дэргэд
- Эрүүл ахуйн шаардлага хангасан, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, 5.5-8.5 сая тонн хог хаягдлыг дарж булах ландфил талбай байгуулах
- Барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр барих
- Төвлөрсөн хогийн цэгт ажиллах машин механизм нийлүүлэх гэсэн гурван бүрэлдэхүүн ажлыг гүйцэтгэж байгаа юм.
Тэгвэл төслийн гуравдугаар хэсгийн хүрээнд төвлөрсөн хогийн цэгт ажиллах машин механизм, дагалдах хэрэгслүүдийг албан ёсоор хүлээн авлаа. Тодруулбал,
- Экскаватор – 7
- Бульдозер – 6
- Авто самосвал – 4
- Бутлагч – 4
- Нягтаршуулагч – 1
- Усны машин – 2
- Пик-ап – 1
- Чирэгч толгой, чиргүүл гэсэн 29 нэр төрлийн машин механизм, дагалдах хэрэгслүүдийг нийлүүлэх гэрээ амжилттай хэрэгжиж дуусан, өнөөдөр хүлээн авч байна.
“Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн нийт үйл явц 80 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх онд хэрэгжиж дуусна. Төсөл амжилттай хэрэгжсэнээр Улаанбаатар хот эрүүл ахуйн шаардлага хангасан, орчин үеийн ландфилл байгууламжтай болох төдийгүй агаар, орчны бохирдол буурч, хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэн, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.



More Stories
Гашуунсухайт боомттой холбох хэсгийг 2027 онд ашиглалтад оруулна
Монгол, Хятадын хоёр дахь хил дамнасан төмөр зам болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын дээд бүтцийн ажлыг 2026 оны...
Буриад улстай харилцаа,хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулганд оролцох үеэрээ Алс Дорнодын үзэсгэлэнгийн талбай, Буриадын павильоноор зочилж Бүгд...
Ерөө голын усыг бохирдуулсан зөрчлийг тогтоон холбогдох арга хэмжээг авч ажиллав.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Ерөө сумын цагдаагийн тасаг, Байгаль орчны албатай хамтарсан хяналт шалгалтыг тус аймгийн Ерөө сумын 3 дугаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо “Алс Дорнод: Хүний сайн сайхны...
