Өмнөговьд олгогдсон газрын асуудлаар АТГ-аас мэдээлэл өгөв.
АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Э, Н нар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль зөрчин Монгол Улсын газар нутгийг гадаадын иргэн хуулийн этгээдэд хууль бусаар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Мөн тус хэрэгт 11 этгээдийн шалгаж байгаа.
Ханбогд сумын Засаг дарга асан Э, иргэдийн хурлын төлөөлөгч Б нарт хэрэг бүртгэл үүсгэн шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын шатанд явж байна.
Монгол Улсын газрын тухай хуульд: Тухайн аймаг, сумын Засаг дарга газар эзэмшүүлэх эрхийн зөвшөөрөл өгөхдөө дуудлага худалдааны зарчмыг баримтална гэж заасан байдаг.
Энэхүү хуулийн заалтыг зөрчин өөртөө болон бусдад давуу байдал үүсгэн Ханбогд сумын Засаг дарга асан Э нь
- “Фүжибит” компанид Өмнөговь аймгийн Цагаан хад гэх газарт 13,6 га газар
- И Си трансфорт компанид 14,5 га газар
- 2020 оны арваннэгдүгээр сард “Баторших Баян” компанид 18 га газрыг хууль бусаар эзэмшүүлсэн гэх хэргийг шалгаж байна” гэв.
Мөн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Н гэгч
- 2020 оны арванхоёрдугаар сард “Сан Арвитай” компанид 15 жилийн хугацаатай Гаалийн хяналтын талбайн зориулалтаар
- “И Ли Ар Гарден” компанид Өмнөговь аймгийн Ханбогд суманд 10 га газар
- “Соронзон говь” гэх компанид Цагаанхад газарт 20 га газар
- “Азхур Трэйвэл” компанид 10 га газар хууль бусаар эзэмшүүлсэн байж болзошгүй гэх хэрэгт мөрдөн байцаалтын хэргийг шалгаж дуусаад, Шүүхийн байгууллагад шилжүүлсэн” гэв.
More Stories
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
