УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Өнөөдөр чуулганы ирц 61.1 хувь байв.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар “Дэгийн тухай хуульд зааснаар долоо хоногийн Баасан гарагийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн батална гэж заасан.Мөн Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн баталж санал хураалт явуулж болно гэж заасан” хэмээв.
Ийнхүү Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг гишүүдийн 93.2 хувийн саналаар эцэслэн баталлаа.
Уг хуулийн төслийн тухайд “Улаанбаатар хотод олгогдох автомашины дугаарын дээд хязгаарыг тогтоохыг хуулийн төслүүдэд тусгасан байна. Энэ хүрээнд автомашины дугаар эзэмшигчдийн эрхийг хязгаарлахгүй” хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өмнө нь хэлж байв.
Өнөөдөр эцэслэн баталсан хуулиуд:
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 90.9 хувийн саналаар
- Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 93.2 хувийн саналаар
- Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг 88.6 хувийн саналаар
- Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг 90.9 хувийн саналаар саналаар
- Нийслэл Улаанбаатар хотын албан татварын тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 93.2 хувийн саналаар
- Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 93.2 хувийн саналаар
- Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 90.9 хувийн саналаар
- Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 88.6 хувийн саналаар
- Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах 93.3 хувийн саналаар
- ХХОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 91.1 хувийн саналаар
- ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 87 хувийн саналаар
- Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 93.5 хувийн саналаар тус тус эцэслэн батлав.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, хуулийн төслүүдийг батлахад санал хурааж байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
