Орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа руу шилжүүлэхээр ажиллаж байна

Буянт-Ухаа нисэх буудлын зориулалтыг өөрчилж, газрыг нь дуудлагаар зарах гэж байна гэсэн ташаа мэдээлэл гарчээ. Үүнд ЗТХ-ийн сайд С.Бямбацогт тайлбар хийв.

Тэрбээр “Тийм зүйл огт байхгүй. Буянт-Ухаа нисэх буудлыг цаашид урт хугацаанд нь нисэх буудал чиглэлээр нь ашиглана. Засгийн газар орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа руу шилжүүлэх асуудлаар концесс эзэмшигч нартай хэлэлцээ хийхээр ажиллаж байна. Ингэснээр орон нутгийн нислэгээр үйлчлүүлж буй иргэдийн цаг зав, хөрөнгө мөнгийг хэмнэнэ гэж харж байгаа.

Мөн НҮБ-ын хүмүүнлэгийн нислэгийн Зүүн Азийн ХАБ болгохоор зорьж байгааг хэлье. Буянт-Ухаа нисэх буудлын орчимд зөвхөн агаарын хөлгийн техникийн засвар үйлчилгээний зориулалтаар төсөл сонгон шалгаруулалтаар БХЯ, ХХЕГ, МИАТ, Хүннү Эйр, Sky Jet, Sky Charter Mongolia гэсэн газруудад улсын тусгай хэрэгцээний газрыг тодорхой нөхцөл зориулалтын дагуу ашиглуулах асуудлыг ярьж байна” гэв.

+ There are no comments

Add yours