Монгол улсын шинжлэх ухааны мал эмнэлгийн албаны нэг зууны түүхийг бүтээлцэн бидэнд өртөөлөн хүргэсэн ахмад малын эмч нарынхаа үр хүүхэд, ахан дүүст энэ цаг үед ажиллаж, амьдарч байгаа нийт малын эмч нарынхаа нэрийн өмнөөс хүндэтгэн мэндчилье. Мал эмнэлгийн салбарын өнгөрсөн зууны түүхийг бүтээсэн эрхэмсэг ахмад үеийнхээ алдар гавьяаг ирэх зуун мөнхлөн өвлүүлэх түүхэн кино, төрийн далбааг бэлэгдэн түүхэн судараа бүтээн хүргэж байна.

Түүхэн 100 жилийн ойн босгон дээр 25 жилийн дараа мал эмнэлгийн албыг Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүргийг болгож хуулиар баталгаажууллаа. Мянга мянга малын эмч нарынхаа хүн амын нийтийн эрүүл мэндийг хамгаалах үндсэн үүргээ биелүүлж аюулгүй байдлыг баталгаажуулсан малын гаралтай бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахад Мал эмнэлгийн байгууллага өөөрөө баталгаа гаргах чиг үүргийг 22 жилийн дараа хуулиар баталгаажуулан буцаан авч ирлээ.

Бид ингэснээр дэлхийн зах зээлд Монголын органик бүтээгдэхнийг өрсөлдөх боломжийг бий болгосон түүхэн үйл явдал болж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post 180 см өндөртэй махлаг эмэгтэй 160 см өндөр туранхай эрэгтэйг төмрөөр цохиж унаган боогоод гар утсыг нь дээрэмджээ
Next post Би малын эмч