Ийм нэгэн хэрэг гарчээ. Өмнө нь гурвантаа ял шийтгүүлж байсан Д.Баясгалан нь өмнө нь мөн хоёр удаа ял шийтгүүлсэн хамтран амьдрагч Г.Пүрэвдуламын хамт Чингэлтэй дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт эхнэр нөхөр хоёрт хүч хэрэглэн нийтдээ 572 мянган төгрөгний гар утсыг дээрэмджээ. Дээрэмчдийн эмэгтэй нь 180 см өндөр махлаг биеэрхүү нэгэн бол дээрэмдүүлсэн гэр бүлийн эрэгтэй нь 160 см өндөр жижиг биетэй. Болсон явдлын тухайд хохирогч нөхөр нь “ … караокеноос гараад Нарлаг дэнжийн баруун талын гудамжаар гэр лүүгээ явж байсан чинь араас нэг нөхөр гүйж ирээд надаас тамхи нэхэхээр нь хоёр ширхэгийг өгсөн. Цаашаа явж байхад тэд араас ирээд том биетэй эмэгтэй нь манай эхнэрийг татаад унагаасан. Эрэгтэй нь эхнэрийг маань өшиглөхөөр нь би очиж барилцаж автал нөгөө бүдүүн хүүхэн намайг төмрөөр цохиж унаган үсдэж боогоод “энийг энд алаад хаячихий” гээд улайраад байсан. Багалзуурдаж бас гар хазаад халаас ухаж гар утас авсан. Би ухаан алдаад гэмтлийн эмнэлгийн гадаа сэрсэн. Эрэгтэй нь сахалтай, өндөр нь 165 орчим см, туранхай, хар савхитай, цагаан подвалктай, хар өнгийн өвдөг шилбээрээ улаан канттай биеийн тамирын өмд байсан. Эмэгтэй нь 180 см өндөртэй махлагдуу, саравчтай малгайтай үсээ сүлжээд боосон байсан…” гэжээ. Дээрэмдсэн Д.Баясгалан нь “… Пүрэвдулам эхнэрийг нь үсдэж унагасан. Энэ үед нөхөр нь газраас урт төмөр аваад намайг цохихоор далайхад Пүрэвдулам уг төмрийг булааж аваад цээжинд нь ганцхан цохиод унагасан. Тэгээд боогоод хөдөлгөөнгүй болгосон… Гүйж явахад Пүрэвдулам авсан гар утаснуудаа харуулсан. Тэр шөнөдөө Бөмбөгөрийн хажууд байрны орцонд хоноод маргааш нь авсан утаснуудаа Монтел төвийн ченжид 160 мянгаар зарсан. Мөнгөөрөө 5-р сургуулийн хойд талд байдаг Зээрэлзгэнэ нэртэй буудалд өрөө, архи идэх юм аваад хоносон. Миний хамтран амьдрагчийн хүүхэд хоригдож байгаа бөгөөд эргэлтийн мөнгө олох гэж энэ хэргийг хийсэн …” гэжээ. Шүүхээс хоюуланг нь зургаан сар хорих ялаар шийтгэжээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
