Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Дэ Нэйче Консерванси” байгууллагын гүйцэтгэх захирал Женнифер Моррисийг 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч уулзав.
“Дэ Нэйче Консерванси” байгууллага нь Монгол Улс дахь төлөөлөгчийн газраа 2008 онд Улаанбаатар хотод байгуулж, газар нутгийн 30 орчим хувийг 2030 он хүртэл хамгаалах зорилтыг хангах хүрээнд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тус байгууллага нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хөрс, ус хамгаалах, хүнс, усны зохистой хэрэглээг бий болгох, эрүүл хотуудыг байгуулах гэсэн тэргүүлэх чиглэлийн хүрээнд дэлхийн 74 улсад үйл ажиллагаа явуулдаг байна.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус байгууллагаас байгаль орчны чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж, говь, хээрийн экологийн бүс нутгийн үнэлгээ болон хамгаалах шаардлагатай газар нутгийг тогтоох судалгаа хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх зэргээр манай улсын төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай ойр ажиллаж буйд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн байна.
“Дэ Нэйче Консерванси” байгууллагын гүйцэтгэх захирал Ж.Моррис Монгол Улсын Ерөнхийлөгчийн байгаль орчны чиглэлийн бодлого, улс төрийн манлайллыг дэмжиж байгаагаа илэрхийлж, хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх сонирхолтой байгаа онцолж байлаа.
More Stories
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдаа болно
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдааг энэ сарын 18-нд зохион байгуулна. Үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага...
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид...
Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдаж, 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах...
