Ц.Туваан: Монгол Улсын шинээр төрсөн иргэн бүр 10 мянган доллар буюу 33 сая төгрөгийн өртэй

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2023.12.04/ хуралдаж, бүлгийн хурлаараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

АН-аас “Өрийн дарамтгүй Монгол” аяныг өрнүүлж байна. Аяны хүрээнд Монголын өнөөгийн өрийн асуудал, ямар түвшинд байгаа талаар мэдээлэл сонсож, бүлгийн гшүүд байр сууриа нэгтгэсэн. Чөлөөт хэвлэлийн шүүхийн шийдвэргүйгээр хуулиас  давсан журмаар хааж байгаад Засгийн газрын гишүүд, ХХЗХ, МСНЭ-ийн гишүүдийн оролцоотой хэлэлцүүлэг өрнүүллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан, Монгол Улсын шинээр төрсөн иргэн бүр 10 мянган доллар буюу 33 сая төгрөгийн өртэй. Монгол Улс 33-34 тэрбум ам.долларын өртэй байгаа. Улсын өр иргэдийн амьдралд нөлөөлөөд эхэлсэн. Орон нутагт тойрогтоо ажиллаж байхдаа анзаарсан зүйл бол иргэдийн гар дээр мөнгө гэж байхгүй болсон. Бодлогын хүү өндөр байхад  банкууд зээл олгохгүй, эдийн засгийн цусны эргэлт болох мөнгийг байхгүй болгосон нь анзаарагдаж байна. Мах, цагаан идээгээ борлуулъя гэвч зарагдахгүй байна. Улсын өрийн дарамт иргэдийн амьдрал ахуйд шууд нөлөөлж байна. 

Дээр нь орон нутагт шатахууны хомсдол туйлдаа хүрсэн. Нэг сумын ШТС өдөрт 200 литрийг борлуулах хязгаар тогтоочихоод нэг хүнд 10-20 литрээс илүү өгөхгүй байдал сүүлийн сар гаруйн хугацаанд үргэлжиллээ. Цас зудтай, үнийн өсөлттэй энэ үед хүндрэлтэй нөхцөл үүсгэж байна. 

+ There are no comments

Add yours