“Euronews Business” нь ажилчдаа хамгийн их урамшуулдаг улс орнуудын судалгааг гаргажээ. Европын холбооны гишүүн орнуудын цалин түвшин нь цалингийн тухайд хууль тогтоомж, эрэлт, инфляци гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалан мэдэгдэхүйц өөрчлөлтүүд байсаар байна. 2022 онд жилийн дундаж цалин Исландад 73,642 евро /270 сая төгрөг/ байгаа бол Грект 24,067 евро байна. 2022 оны байдлаар хамгийн өндөр цалинтай улс нь Исланд (€73,642), Люксембург (€72,529), Швейцарь (€67,605), Бельги (€63,758) болон Дани (€59,405) байсан бол хамгийн бага цалинтай нь Грек (24,067 евро буюу 90 сая төгрөг ) Унгар (€26,376), Португаль (€29,540), Чех (€30,967) байжээ.
Хүүхэдгүй ганц бие ажилчдын жилийн дундаж цалин 26,136 евро байв. Хоёр хүүхэдтэй ажил хийдэг хосууд жилд дунджаар 55,573 еврогийн цалин авдаг байна. 2021 онд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн зөрүү 12.7 хувь байсан бөгөөд хамгийн том зөрүү нь Эстонид 20.5, хамгийн бага зөрүү нь Люксембургт 0.2 хувь байжээ. Гэсэн хэдий ч Европын комиссын мэдээлснээр цалингийн зөрүү 2023 онд 13 хувиар өссөн байна. Исланд бол дэлхийн хамгийн өндөр өртөгтэй орнуудын нэг бөгөөд инфляци өндөр байгаа нь ажилчдын цалинг нэмэгдүүлэх гол шаардлага болдог. Санхүү, банкны салбар нь Люксембургийн хамгийн өндөр цалинтай салбар бөгөөд ихэнх банкууд өндөр боловсролтой, туршлагатай, ажиллах хүчтэй. Люксембург мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд дундаж цалин, үнийн хөдөлгөөнтэй харьцуулан дүгнэж, цалингийн стандартыг шинэчилдэг. Түүнчлэн цалин нь салбар, боловсрол, туршлагаас ихээхэн хамаардаг.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
