Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрийн унаган нэршил, уул, усны нэрийг Казак нэрээр нэрлэсэн асуудал өдгөө шүүхээр орж, шийдвэрлэгдэх гэж байна. Тодруулбал, өнөөдөр /2027.11.27/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Баян-Өлгий аймгийн албан тушаалтнуудад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 09.00 цагт эхэлнэ.
Шинээр баг байгуулахдаа казак хэлээр нэрлэсэн 14 албан тушаалтанд холбогдох хэргийг 2020 оны сүүлээр Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж дуусаад Нийслэлийн прокурор руу шилжүүлсэн байдаг.
Тухайн үед:
Тухайн үеийн Засаг дарга А.Гылымхан, /Одоо АТҮТ-ийн дэд дарга/
Тухайн үеийн ИТХ-ын дарга Д.Баурыжан,
Тухайн үеийн орлогч А.Камелият /Одоо Засаг дарга/
Тухайн үеийн орлогч Ш.Хабыл /Одоо ИТХ-ын дарга/
Аймгийн Улсын бүртгэлийн дарга асан С.Арман
ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат
ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга асан К.Бекжан
Улаанхус сумын Засаг дарга асан О.Нурлан
Ногооннуур сумын Засаг дарга Х.Куаниш
Сагсай сумын Засаг дарга С.Хонаев
Цэнгэл сумын Засаг даргө асан Д.Ербол
Цагааннуур тосгоны захирагч П.Есболат
Хууль, эрхзүйн хэлтсийн дарга асан Ө.Хуралай
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болат
ИТХ-ын ажлын албаны эрхзүйн ажилтан Т.Аршагүль зэрэг 15 хүнийг шалгаж эхэлсэн. Өдгөө 14-ийг нь шүүх гэж байна.
Тэднийг Эрүүгийн хуулийн 19.16 дахь хэсэгт заасан “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хилийн цэс, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн” хэмээн буруутгаж буй.
Улаанхус, Дэлүүн, Сагсай зэрэг сумдад шинээр баг байгуулахдаа улсын бүртгэлд Казак нэрээр бүртгүүлсэн байгаа юм.
Өдгөө тэдгээр хүмүүст хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг аваад буй.
Баян-Өлгийд газар орны нэрийн асуудал хилийн болон үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн гэдэг. Тухайлбал, хил хамгаалах байгууллагынхны хийсэн судалгаагаар тус аймагт уламжлалт монгол газар усны нэрийн 85 хувийг нь казак болгочихсон, казах аялга оруулчихаад буйг тогтоосон байдаг аж
More Stories
Улаанбаатар марафон бүртгэл тавдугаар сарын 1-нд хаагдана
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайгаас тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхэлнэ. Оролцогчдыг www.ulaanbaatar.marathon.mn цахим...
УИХ-ын Төсвийн байнгын хороо Туулын хурдны замын ажлын хэсэг байгуулахыг дэмжсэнгүй
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Туулын хурдны замын төсөвт өртөг, ТЭЗҮ болон эдийн засгийн үр өгөөжийг судлах ажлын хэсэг байгуулах...
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
