Сахал хочит Должингийн Эрдэнэбилэгийг зөвхөн Худалдаа хөгжлийн банкны хамгийн их хувьцаа эзэмшигчээр харах нь хэт өрөөсгөл. Улаанбаатар санг банк болгож өргөжүүлж, өөрийн болгосон цагаас Должингийн Эрдэнэбилэг гэдэг хүний улс төр бизнесийнхэнтэй хамтарч монголыг хэрсэн эрх мэдлийн Э бүлэглийг бий болгож Хөтөлийн цементийн үйлдвэр, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр, Багануурын уурхай, Эрдэнэтийн 49 хувь… зэргээр төрийн өмчит бүхий л үйлдвэрт хувьчлал нэрээр шургаж, бүгдэд эзэн суусны ард Цахиагийн Элбэгдорж, Миеэгомбын Энхболд, Зандаахүүгийн Энхболд гэсэн Монголын төрийн өндөр албан тушаалыг ээлж дараалан хашсан МАНАН бүлэглэлийнхэн, тэднээр дамжуулж бизнесээ тэлдэг улс төрчдийн суганд наалдсан “нүүдэлчид” хоорондын ашиг сонирхолын сүлжээ Монгол Улсын эдийн засгийн өнөөдрийн хүнд нөхцөл байдлын эх үүсвэр болж байгаа гэхэд хэтрүүлсэн болохгүй юм.

Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралтын үед анх байгуулагдсан Улаанбаатар сан М.Энхболдыг Улаанбаатар хотын даргаар ажиллах үед Улаанбаатар банк болж томорсон ч нэг л мэдэхэд тус банкны 99.9 хувийн эзэмшигч эзнээр Д.Эрдэнэбилэг гэгч хүн гарч ирсэнээр бизнесийн болон улс төрийнхөний хүрээнд анх орж ирсэн байдаг. Улаанбаатар банкны хувьцааны 75 хувь нь нийслэлийн, 25 хувь нь Т.Бадамжунай тэргүүтэй “хотын фракц”-ынханы мэдэлд байсан хэдий ч ямар эрх мэдэл, тохиролцоогоор Д.Эрдэнэбилэг гэгчийн халаасанд бүрэн орсоныг хэн ч мэддэггүй, өнөөдрийг хүрсэн нь гайхалтай. Учир нь Д.Эрдэнэбилэгийн “Х.Баттулгын хувийн туслах, хамгаалагч, жолооч” гэж ойлгодог байсан хүмүүст түүнийг Улаанбаатар банкны ЭЗЭН болоход цочирдож гайхсан ч бүх зүйл хоцорсон байсан гэж хэлж болно.
Д.Эрдэнэбилэгийн хувьд “банк залгих” ажиллагаа нь цааш үргэлжилж төрийн мэдэлд 70 хувь нь байсан Худалдаа хөгжлийн банкны хувьчлалд 2003 онд оролцсоноор өөрийн болгож авсан бөгөөд тухайн үеийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Энхбаярын хөрөнгийн хүч дутсан гэхээр ямар том санхүүжилттэй байсныг төсөөлж болохоор мэт. Учир нь 2003 он бол Н.Энхбаярын хувьд “бүх юмны хаан” байсан үе бөгөөд түүний шийдвэрээс зөрөх хүнгүй байхад Д.Эрдэнэбилэг тэргүүтэй улс төр, бизнесийн бүлэглэл сөрж базаж байсан гэхээр яг энэ цаг үеэс Монголын улс төрийн МАНАН бүлэглэлийн суурийг тавигдсан гэж үзэж болохоор байгаа юм.
2015 онд З.Энхболд УИХ-ын даргаар ажиллаж байхад мөн оны долдугаар сарын 3-нд батлуулсан 70 дугаар тогтоолоор 2015-2016 онд хувьчлах төрийн өмчийн компаниудын чиглэлд Хөтөлийн цемент шохойн үйлдвэр багтаж 1.3 тэрбумаар хувьчлагдах зам засагдсан байдаг. Ингэж Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржийн шийдвэрээр 50 сая тоннын нөөцтэй Хөтөл цементийн үйлдвэрийг дөрвөн өрөө байрны үнээр хувьчилсан нь ил болсон юм. Харин энэ ажлыг гардан машид сайнаар гүйцэтгэсэн Ц.Нанзаддорж нь Монголын хэрсэн Э бүлэглэлээс ээлжит шагналаа авсан нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн гэх өндөр цалинтай, хангамж өндөр албанд томилогдсон явдал байлаа.
2016 оны зургадугаар сарын 28-нд УИХ-ын сонгуулийн өмнөх өдөр ОХУ-ын Ротех компанийн мэдэлд байсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Д.Эрдэнэбилэг тэргүүтэй бизнесийн төлөөллүүд 500 сая ам.доллараар худалдаж авсан нь Монгол Улс эдийн засгийн хямралд орсон үед бол маргаангүй гавьяатай үйл явдал хэдий ч нэг сая төгрөгийн дүрмийн сантай 2014 онд байгуулагдсан компанид 200 сая ам.долларын зээл олгох замаар Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан нь сонирхол татахаас аргагүй юм. Учир нь энэхүү санхүүжилтын тодорхой хувийг Хөгжлийн банкнаас авсан санхүүжилтээр зээлээр санхүүжүүлсэн асуудал яригддаг…
Үргэлжлэл бий…
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...