“Бүх том төсөл, хөтөлбөр газар чөлөөлөлтөөс болж зогсонги байдалд орсон. Иймээс Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төсөлд газар чөлөөлөлттэй холбоотой харилцааг зохицуулсан өөрчлөлтийг оруулж байгаа. Тухайн нөлөөллийн бүсэд орсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын 65-аас дээш хувийн дэмжлэг авсан тохиолдолд газар чөлөөлөлтийг албадан гүйцэтгэх, нөхөн олговрыг төр тэр дор нь олгоно” гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хэллээ.
Тэрбээр “Гэр хорооллын дахин төлөвлөлтийг 20 гаруй жил ярьсан. Харамсалтай нь дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлсөн олон иргэн орон байраа алдаж, ажил явагдахгүй байна. Иймд дахин төлөвлөлтийг нэгдсэн журмаар хотоос иргэн, аж ахуйн нэгжүүдэд гурван төрлийн санал тавьж, 65-аас дээш хувийн санал авсан тохиолдолд газар чөлөөлөлтийн ажлыг гүйцэтгэх нөхцөлийг оруулж ирж байгаа. Нэгдүгээрт, иргэд газраа жишиг үнээр буюу бэлэн мөнгөөр худалдах, хоёрдугаарт, түр орон сууцанд орж, дараа нь тухайн байршилд барьсан орон сууцыг өмчлөх, гуравдугаарт, бэлэн орон сууцаар газар, объектоо солих юм.
Эдгээр суурь реформыг хийхгүйгээр цаашид хот агаарын бохирдол, авто замын түгжрэлээс салах боломжгүй гэсэн дүгнэлтэд нийслэлд өмнө нь хийсэн суурь судалгаануудад үндэслэн хүрсэн. Мөн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, бусад дагалдах хууль тогтоомжуудаар нийслэл хотын дүрэм, стандартуудтай холбоотой зохицуулалтыг давхар тодотгоно. Хотын дүрэм, хотод баримталбал зохих стандартуудыг тодорхой хуульчилж өгч байгаа. Жишээлбэл, орон сууцны нэг давхрын байрны зориулалтыг өөрчилж, үйлчилгээний зориулалттай объект болгохыг хориглоно. Мөн төв магистрал гудамж, зам дагуу хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгааг болиулна” гэлээ.
Нийтийн тээврийн стандарт, мөн метро зэрэг нийтийн тээврийн томоохон төрлүүдийг нэвтрүүлэх эрх зүйн зохицуулалт, түүнтэй холбоотой харилцаануудыг тусгасан. Нийтийн тээврийн санг хэрхэн бүрдүүлэх үү, юунд зориулах вэ гэх агуулга бүхий суурь өөрчлөлтийн төслийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Үүнтэй холбоотойгоор яамдаас санал авч, тодорхой саналуудыг тусгасны дараа тус анхдагч хууль болон дагалдах хуулийн төслүүдийг холбогдох журмын дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, ойрын хугацаанд УИХ-д өргөн барина гэлээ.
Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
More Stories
Улаанбаатар марафон бүртгэл тавдугаар сарын 1-нд хаагдана
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайгаас тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхэлнэ. Оролцогчдыг www.ulaanbaatar.marathon.mn цахим...
УИХ-ын Төсвийн байнгын хороо Туулын хурдны замын ажлын хэсэг байгуулахыг дэмжсэнгүй
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Туулын хурдны замын төсөвт өртөг, ТЭЗҮ болон эдийн засгийн үр өгөөжийг судлах ажлын хэсэг байгуулах...
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
