Талийгаач Г.Ганжаргалыг амь насаа алдах үед хамт байсан эмч, багш нар өөрсдөө шинжээчийн бүрэлдэхүүнд орж дүгнэлт гаргах гэж байгааг эсэргүүцэж, талийгаачийн ар гэрийнхэн УЕПГ-ын гадна мэдээлэл хийв.
Талийгаачийн эхнэр А.Отгонцэцэг “Нөхөр маань амь насаа алдах үед хамт байсан, худал мэдээлэл өгсөн Нүүр ам судлалын сургуулийн нэр бүхий багш нарыг гурав дахь шатны дахин шинжилгээнд оруулах ёсгүй.

Эдгээр хүнийг дахин шинжилгээнд оруулбал хөндлөнгөөс нөлөөлж, хувийн ашиг сонирхлоор хандах магадлалтай.
Зуун хувь гэмтлийн шалтгаантай нас баралтыг тэд өндрөөс унасан гэж мэдээлсэн” гэлээ.
“Гурав дахь шатны шинжээчийн дүгнэлт үнэн зөв бодитой гарах нь эргэлзээтэй байна”
Мөн тэрбээр “Тухайн үед нөхөр маань ажлаасаа жилийн чөлөө аваад хөдөө байшингаа бариад байж байсан. Гэтэл Нүүр ам судлалын сургуулиас судалгааны ажилтай гэж хэлээд чөлөөтэй хүнийг хүчээр албадан авч явсан.
Дагуулж яваад тус сургуулийн нэр бүхий багш Архангай аймгийн “Хасу шивэрт” гэх амралтын газрын дөрвөн давхарт нэг өрөөнд байрлаж байсан. Өглөө нь “Нэг хүн доор унасан байна. Г.Ганжаргал мөн үү” гэж асуухад хараад таниагүй. Нэг сургуульд хамт өчнөөн олон жил багшилчхаад хараад таниагүй ийм хүнийг шинжээчийн бүрэлдэхүүнд оруулж болохгүй.
Хамгийн хачирхалтай нь Архангай аймагт ажилладаг эмч нь хараад “Ганаа багш мөн байна” гэж шууд таньж байсан юм билээ.
Түүнчлэн нөхрийг маань өндрөөс унахыг нь хараагүй байж яагаад “Өндрөөс унаж нас барсан” гэж худал мэдээлэл тараагаад байна вэ. Унасан гэдгийг нь хэн батлаад байгаа юм бэ. Яагаад унасан гэдэг байдлаар хүмүүст хандаж, тайлбарлаад байгаа юм бэ. Ингэж худал мэдээлэл тараасан Нүүр ам судлалын сургуулийн хамт явсан багш нар одоо шинжээчийн бүрэлдэхүүнд оролцоод шинжээчийн дүгнэлт гаргах гээд явж байгааг эсэргүүцэж байна.
Ийм хүмүүсийг оролцуулбал гурав дахь шатны шинжээчийн дүгнэлт үнэн зөв бодитой гарах нь эргэлзээтэй” хэмээн хэлэв.
“Задлан шинжилгээгээр өмнө нь худал дүгнэлтүүд гарсан”
Үргэлжлүүлэн “Задлан шинжилгээгээр өмнө нь худал дүгнэлтүүд гарсан. Өндрөөс унасан юм уу, үгүй юу гэдгийг баталж чадаагүй, шинжлэх ухааны үндэслэлийг тайлбарлаж чадахгүй байгаа.
Энэ удаагийн шинжилгээгээр физикийн тусгай мэдлэг бүхий мэргэжилтнүүдийг оролцуулан унасан, унаагүй нөхцөл байдлыг тодруулахаар ажиллаж байна.
Би өөрөө эмч хүн. Яг үнэндээ нөхөр маань цус алдалтын шок эсвэл анхны тусламж яаралтай үзүүлээгүйгээс болоод амиа алдаагүй. Энэ бол зуун хувь гэмтлийн шалтгаантай нас баралт байсан.
Зөвхөн өөрийнхөө бодлыг тулгаад “Өндрөөс унаж нас бараагүй” гэдгийг батлах гээд яваад буй хэрэг биш.
Хэрэг гардаг өдөр Архангай аймгийн эмнэлэгт очоод талийгаачийнхаа цогцсыг харсан. Хөшилтийг нь хараад л гайхсан. Доошоо хараад унасан байдалтай олдсон гэж байгаа. Гэтэл яагаад тэр хүн гэдийгээд хөшсөн байгаа юм. Баруун гар нь тохойн үеэр нугаларч хойшоогоо юмтай тэмцэлдэж байсан юм шиг хөшсөн байсан. Ямар ч эмч хөшилтийг нь хараад шууд мэднэ.
Доошоо харсан байдалтай, өндрөөс унаж нас бараагүйг хүүрийн толбо, хөшилтийн байдал гэрчилнэ. Хүзүүнд нь үүссэн хөндлөн ормуудаас хараарай. Мөн бамбайн мөгөөрс нь хугарсныг эмч эмнэлгийн бус хүмүүс ч харахад тодорхой. Амьсгалын бүтэлтэд орсон, хоолойг нь боосон гэдэг нь ойлгомжтой байсан шүү дээ” гэв.
One thought on “А.Отгонцэцэг: Зуун хувь гэмтлийн шалтгаантай нас баралтыг тэд өндрөөс унасан гэж мэдээлсэн”
Leave a Reply to Anonymous Cancel reply
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...
2.2 тэрбум төгрөгийн “Нууц эвлэрэл”-ийг шалгуулахаар ХЗ-ийн сайд ЦЕГ-т хандлаа
Хууль зүйн сайд Б.Энхбаяр өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан 468 мянган фунт стерлингийн буюу 2.2 тэрбум орчим төгрөгийн дүнтэй “Нууц...
Маш тодорхой гаднын нөлөө хүчирхийлэл амь насанд нь хүрсэн байх олон сэжүүр баримт байна
Сэжиг тэн байж болзошгүй нөхдүүдийг шинжээчийн бүрэлдэхүүнд оруулах
.ийм шударга бус шийдвэрийг хэн
гэгч прокурор гарга сан бэ?
шинжээч эмч мэдэхгүй байх онолын болон мэргэшлийн ямарч үндэслэл алга гэж үзэж байна.
Хэргийн газар анхны үзлэг шинжилгээ хийсэн нөхдүүд мэдлэг чадвар дутсанаас дутуу хийвүү??
Эсвэл анхнаас нь хэргийг мэдсээр байж завхруулж будлиулсан уу??
Ёс зүйгүй. мэдлэг чадвар сул .хуулийг санаатайгаар гуйвуулж гэмт этгээдүүдэд ял завшуулдаг хуулийн этгээдүүдэд хатуу хариуцлага хүлээлгэж хууль хяналтын байгууллагад ажиллах эрхийг хасах хэрэгтэй
Тэгж гэмээж нь төр цэвэршинэ