“Малын тоо толгойн албан татварын хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Аварга “Манай сум 105 мянга гаруй малтай. Малын тоо толгойн албан татвараар жилд 130 сая төгрөг төвлөрдөг. Өнгөрсөн 2022 онд мал угаалга, худаг, малын хашаа бэлчээрийн сайжруулалт зэрэг олон ажил хийсэн. Гэвч зарим малчид татвараа төлөөгүйгээс хэд хэдэн ажил удааширсан. Малын нэг удаагийн угаалгад 25 сая төгрөгийг зарцуулдаг. Мал сүргийг тарилга, туулгалт, угаалгад тогтоосон хугацаанд бүрэн хамруулснаар арьсны шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлж, арьс, ширний чанар болон ноос ноолуурын гарцыг мэдэгдэхүйц хэмжээгээр сайжруулдаг.

2020 оноос уг хууль хэрэгжсэнээс хойш зарим дутагдлууд гарч байна. Жишээ нь, малчдын хүүхдүүд бүгд дотуур байранд амьдарч байгаа. Тэдний амьдрах орчныг сайжруулах хөрөнгө оруулалт хийх мөн сумын төв руу зорчих замыг сайжруулах шаардлага тулгардаг. Тэдэнд малын эрүүл ахуй, бэлчээрээс гадна өөр зөндөө асуудал байгаа. Гэтэл энэ бүгдэд уг татвараас зарцуулах эрх байдаггүй. Манай сум
- адуу, ямаа, тэмээ-2000 төгрөг,
- Хонь, үхэр-1000 төгрөгөөр татвараа тогтоосон.
Өвөлжилтийн байдлаас шалтгаалж татвар төлөлт янз бүр байдаг. Учир нь мал сайн тэнхэрсний дараа малчид малаа худалдаалж татвараа төлдөг” гэлээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...