Улсын ерөнхий прокурор хүний эрх, эрх чөлөө, өмчлөх эрхийг хамгаалах, гэмт үйлдлийг таслан зогсоох, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор зохион байгуулалттай бүлэг этгээдийн үйлдсэн бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн, заналхийлсэн гэмт хэргийг шалгаж, шийдвэрлэх ажлын хэсгийг байгуулсан талаар өмнө нь мэдээлсэн.
Ажлын хэсэг байгуулагдсанаас хойшхи хугацаанд Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж буй, зохион байгуулалттай үйлдэгдсэн гэх 26 хэргийг прокурор хянаад, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл, нөхцөл байдал тогтоогдсон 15 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, 57 хүнийг яллагдагчаар татан, мөрдөн байцаалтад шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан 57 хүний 3 нь гадаад улсын иргэн бол 21 нь хувийн компанийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, 36 нь эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд байна.
Ажлын хэсгээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 52 хүнд холбогдох 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байна.
Тухайлбал, “Хамаг Монгол” ТББ-ын тэргүүн Н.Х нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн удирдлага болох БНХАУ-ын иргэнийг айлган сүрдүүлж, 11 сая төгрөгийг шилжүүлэн авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-т зааснаар;
- Иргэн Д.Б, А.Д, Ц.М, Т.Х нар Монгол Улсын иргэн П.О, Ч.Б болон БНХАУ-ын иргэн Б.Э нарын захиалгаар БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Ш” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн В-г Монгол Улсын Засгийн газартай байгуулсан концессын гэрээнээс татгалзуулах зорилгоор айлган сүрдүүлж, хүч хэрэглэн, хуурамч албан бичиг дээр гарын үсэг зуруулж, эд хөрөнгийн эрхээ шилжүүлэхийг шаардсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 2.3 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-т зааснаар;
- Иргэн М.А нь Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт “Ю” ХХК-ийн дэд захирал А.Г, ажилтан Ц.Б нарт хүч хэрэглэх, хутга тулгах зэргээр айлган сүрдүүлэх, бизнесийн үйл ажиллагаа явуулахад саад учруулах зэргээр заналхийлж, 10,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-т зааснаар;
- Иргэн Л.А, Б.Х, Б.У нарын 16 хүн зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулж, бусдын эд хөрөнгийг авахаар айлган сүрдүүлж заналхийлэх, хүчиндэх, эрүүл мэндэд хохирол учруулах, олон нийтийн хэв журмыг зөрчиж, танхайрах гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/, 11.6 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/, 12.1 дүгээр зүйлийн 2,2, 2.10 /Хүчиндэх/, 17.6 дугаар зүйлийн 2.3 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/, 20.3 дугаар зүйлийн 1, 2 /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 20.16 дугаар зүйлийн 1, 2.1 /Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...