Нууранд сэлэх гэж ороод живжээ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг аймгийн төвөөс зүүн зүгт 37 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км-т орших Гүн нуур хэмээх  газарт Гүн нуурын усанд эрэгтэй хүн осолдсон тухай дуудлагыг Онцгой байдлын газар наймдугаар сарын 8-ны 15:27 цагт хүлээн авчээ. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиход 24 настай эрэгтэй нуурын усанд сэлэхээр ороод живсэн байжээ. 

Онцгойгийнхон эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 17:20 цагт анх осолдсон газраас зүүн хойд зүгт 7 метр зайд, 3.5 метр гүнээс цогцсыг олж гарган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчид шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

+ There are no comments

Add yours