Хантайшир уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам өнөөдөр эхлэлээ. Баяр наадмыг тохиолдуулан Говь-Алтай аймгийн Бурхан буудай уулыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган төрийн тахилгат уул болголоо.

Зарлигийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хуулийн зөвлөх Говь-Алтай аймгийн уугуул А.Бямбажаргал танилцууллаа.
Үндсэн хуулийн 34.1, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9.1 дэх хэсэг, Соёл өвийг хамгаалах тухай хуулийн 11.1.3 дахь заалтыг тус үндэслэн зарлиг болгох нь:
- Говь-Алтай аймгийн нутагт орших Бурхан буудай уулыг төрийн тахилагтай болгосугай,
- Энэ зарлиг гарсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн 2010 оны 85 дугаар зарлигаар баталсан төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх, тахилгын ёслолын журам Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 28 дугаар зарлигаар баталсан төрийн тахилгатай уул хайрхны тэнгэрийг тахих хуваарьт өөрчлөлт оруулахыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарт үүрэг болгосугай,
- Бурхан буудай уулын унаган төрх, ургамал амьтныг хайрлан хамгаалах, түүх соёлын дурсгалыг судлан шинжлэх, сурталчлан таниулах талаар зохих арга хэмжээ авч ажиллахыг нутгийн удирдлага, холбогдох шатны байгууллага, нийт нутгийн иргэдэд уриалсугай хэмээн зарлиг буулгасан байна.
Өмнө нь Говь-Алтай аймгийн Сутай хайрхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгат уул болгож, 2008 онд анхны тахилгыг хийж байв. Ингэснээр Бурхан Буудай уул нь Говь-Алтай аймгийн хоёр дахь Төрийн тахилгат уул болж байна.
More Stories
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
Монгол Улс “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Астана хотноо болж буй Экологийн асуудлаарх...
Улаанбаатарт 11 хэм дулаан, үүлшинэ
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр....
Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн...
“Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, шүүхээр шийдвэрлэгдсэн “Чингис хаан банк” ХХК болон “Капитал банк” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгчид тус улсын Парламент-Мажилисийн дарга Ерлан...
