Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яруу найрагч Ц.Хуланг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, мэдээлэл дамжуулсан хэрэгт гэмт буруутайд тооцсон шийдвэрийг гаргаад байгаа билээ.
Яг одоо шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байгаа бөгөөд Ц.Хуланд ял оногдуулах шийдвэрийг удахгүй танилцуулах юм.
Тэгвэл шүүхийн шийдвэртэй холбоотойгоор түүний хүү У.Равдан байр сууриа илэрхийллээ. Тэрээр гадаадад гэр бүлийн хамт амьдардаг бөгөөд түүнийг ч мөн Монголын хууль хяналтын байгууллагаас байцааж шалгаж байгааг мэдэгдлээ.
Ц.Хулангийн хүү У.Равдан: Би яруу найрагч Хулангийн хүү Равдан байна. Ээжид холбогдох хэрэг гэгчийн шүүх хурлыг дуустал тэвчээртэйгээр, цагаадна гэсэн итгэлтэйгээр хүлээлээ.
Гэвч шүүх, хууль хяналтынхан нийлээд ээжийг минь гэм буруутай хэмээн үзлээ.
Үүнтэй холбоотой хэдэн зүйлийг товчхон хэлмээр байна.
- Ээжийг маань дарамталж эрхшээлдээ байлгахын тулд 6 сарын өмнө надад АТГ-т хэрэг нээсэн. Миний ойр дотны найз нөхдийг дуудаж, намайг хэрэгт хийх зорилгоор олон талаар байцаасан. Хэрвээ би Монгол руу буцвал намайг ч мөн шоронд хийнэ. Би очоод нөхцөл байдал улам дордох учир эндээс очиж чадахгүй байна.
Өртөг өндөр газар эхнэр хүүхдүүдээ орхиод, ээжийгээ ч улам хүнд байдалд оруулахыг хүсэхгүй байна. Ингэж гэр бүлээр нь дарамтлан хэлмэгдүүлдэг юм байна.
Мөн өмгөөлөгч Оюунбаатар гуай энэ хэрэг гээд байгаа зүйлээс чинь болж ардчилсан гэх Монгол Улсад анх удаа өмгөөлөгчийг мөрдөн мөшгиж, гүйцэтгэх ажиллагаа явуулж, хүний эрхийг зөрчиж байгааг мэдэх үү гэсэн байсан.
- Ээжийг гадны Тагнуулын албанаас 800,000 доллар авсан гэх ор үндэслэлгүй зүйл зохиож сошиалаар мэдээ их явуулж байна. Хэрвээ үнэхээр мөнгө авсан бол үр хүүхэд нь эх орон, хайртай дотны бүхнээ орхиод хүний газар ажиллаж амьдрах байсан уу. Мөн ээж минь хоригдохоосоо өмнө зээл тавин барин жижиг канад байшин бариулж түрээсийн орлого олохоор хөдөлмөрлөж явсан. 100 айлынхан мэдэх нь мэднэ дээ. Ийм хүн $800,000 болон тэр яриад байгаа их хэмжээний мөнгө авсан байж таарах уу?
- Яруу найрагч Цоодолын Хулан төрийн нууцад хамаарах ямар мэдээлэлтэй ойрхон байсан юм бэ. Ямар нууцыг хэнд өгөөд хэнийг яаж хохироосон юм бэ.Түүний өмгөөлөгч Оюунбаатар гуай мөн адил Хулангийн хувьд ямар ч төрийн нууцтай танилцаагүй, хэнд ч дамжуулагүй гэж хэлсэн байсан.
Ээж минь зүгээр л яруу найрагч, сэтгүүлч, нийтлэлч, үзэл бодлоо чөлөөтэй хэнээс ч айдаггүй илэрхийлдэг хүн. Нууц гэдэг нэрийн доор хэн нэгэн бүлэг этгээдийн эрх ашгийг хамгаалахын тулд зохион байгуулалттай хэлмэгдүүлээд байна.
Нэг нь нийтийн төлөө нийт нь нэгийнхээ төлөө гэдэг үг байдаг. Ээж минь нийтийн төлөө үгээ чөлөөтэй илэрхийлж явдгийн төлөө ялтан болж байна. Олон нийт минь нэгнийхээ төлөө нэгдэн нийлэх цаг болжээ. Энэ бүхэнтэй бид эцсээ хүртэл бүх аргаар тэмцэнэ.
Ээжтэй минь таарах төрийн албан хаагч бүхэн хүнлэг энэрэнгүй байгаарай.
Өмгөөлж хамгаалах хүүтэй, Түмэн олондоо нэртэй хүн шүү гэжээ.
More Stories
Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж нэр бүхий эрхмүүдийг төрийн...
“Суррон” унаж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 15 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна
2025 оны 1 дүгээр улирлын байдлаар хүүхэд “Суррон” унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсоны улмаас 11 осол гарч, 15 хүүхэд өртсөн...
Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн, зураач Б. Баярт-Одын “Баян монгол” уран бүтээлийн үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд
2025 оны 04 дүгээр сарын 29-нөөс 05 дугаар сарын 05-ны өдрийг дуустал нь үзэгч олонд толилуулна. Б.Баярт-Од нь монгол...
Монголчууд зүтгээд хийвэл чадахгүй зүйл үгүй
Мөнх хөх тэнгэрийн орон болох Монгол Улс байгалийн асар их баялагтай. Монгол Улсын эдийн засаг боловсруулаагүй ашигт малтмалын экспорт дээр...
Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймагт болно
Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого", "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал"-д...
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон-ыг ГХЯ-нд хүлээн авч уулзлаа
Сайд Б.Батцэцэг Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих нөхцөл болон тус улсын виз мэдүүлэхтэй холбоотойгоор солонгосын талд өмнө удаа дараа тавьж...