“Петрочайна дачин тамсаг”ХХК-ийн талбайд Монгол иргэн нас баржээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 07.40 цагт тус аймгийн Халхгол сумын нутагт “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Ви Эс Эм” ХХК-ний туслах ажилтан О нь нас барсан дуудлага, мэдээллийн дагуу Дорнод аймгийн Цагдаагийн газар шалгаж байна. Урьдчилсан байдлаар ажилчдын кемп дээр утасны сүлжээгүй тул зарим ажилчид газрын тосны “Донки” байрлах газарт очиж утсаар ярьдаг гэх ба амь хохирогч нь газрын тос олборлох “Донки” гэх төхөөрөмжинд хавчуулагдаж, амь хохирсон нөхцөл байдал тогтоогдож, мөрдөн шалгаж ажиллагааг үргэлжлүүлж байна.

+ There are no comments

Add yours