Капитал банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболд нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

Капитал банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Ариунболд нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшиллоо.

Капитал банканд байршиж байсан Нийгмийн Даатгалын Сангийн хөрөнгийг эргэн төлүүлэхтэй холбоотой Капитал банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Ариунболд нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд товлогдсон.

Гэвч шүүх хуралдааныг долдугаар сарын 26-ны 09:00 цаг хүртэл хойшлууллаа.

+ There are no comments

Add yours