Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний хагас жилийн статистик үзүүлэлтүүдийг өнөөдөр танилцууллаа.
ҮСХ-ны Нэгдсэн статистикийн газрын ахлах статистикч С.Норов, Улсын хэмжээнд 2022 оны жилийн эцэст тоологдсон төллөх насны 30.9 сая хээлтэгч малын 21 сая буюу 68.2 хувь нь энэ оны эхний хагас жилд төллөсөн.
Гарсан төлийн 85.6 хувь буюу 18 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 6.4 сая буюу 26.3 хувиар буурчээ.
Том малын зүй бус хорогдол улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилд 3.9 сая болж өмнөх оныхоос 3.7 саяар буюу 17.8 дахин өссөн байна.
Хорогдсон нийт том малын 61.1 хувь нь чоно, баавгай, ирвэс зэрэг зэрлэг амьтан бариулах, мөсөнд цөмрөх, хад асгаас унах, осгох зэрэг шалтгаанаар хорогдсон бол 37.5 хувь нь байгалийн аюулт үзэгдэлд өртөж, 1.4 хувь нь өвчнөөр хорогджээ.
More Stories
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
