БОГ МАЛЫН МЯЛЗАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНЫ ХҮРЭЭНД ДАРААХ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА.

Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг 2023-2026 он хүртэлх хугацаанд дараах хүчин зүйлсийг харгалзан үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Бог малын мялзан өвчинтэй тэмцэх, устгах Дэлхийн хөтөлбөр болон Монгол улсын стратегийн хэрэгжилтийг хангах (Дэлхий дахинаа 2027 оноос уг өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтаас татгалзах улмаар өвчин, халдваргүй болохыг баталгаажуулах).
Гоц халдварт өвчинтэй бүсчлэн тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх,
Уг өвчний үүсгэгчийн дамжин халдварлах онцлог (ихэвчлэн малаас малд дамжин халдварладаг)
Уламжлалт нүүдлийн мал аж ахуйн онцлог (байгаль цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан аймаг, бүс дамжин нүүдэллэдэг)
Сүүлийн жилүүдэд төв болон зүүн бүсийн аймгуудад уг өвчний тохиолдол бүртгэгдэж байгаагаас гадна нийт өвчилсөн малын 60 орчим хувийг ямаа, ишиг, хурга эзэлж байна.
Бог малын тоо толгой 2022 оны мал тооллогын дүнгээр 60 саяд хүрсэн.
Хүн ам, малын нягтрал ихтэй, олон усын худалдаанд голлох үүрэгтэй эдийн засгийн бүсчлэл (олон улсын худалдааны замын босоо тэнхлэг) зэргийг харгалзан төв болон зүүн бүсийн 13 аймаг, нийслэлийг хамарсан 19,0-30,0 сая толгой бог малыг дархлаажуулахаар төлөвлөсөн.
Уг арга хэрэгжүүлэхэд Мал эмнэлгийн салбарын байгууллагаас гадна бусад оролцогч талууд болох орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллага, малчид, ард иргэдийн оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал юм.
More Stories
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5,...
Оношгүй өв: Хамгаалалтгүй орхигдсон “чулуун номын сан”
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
