Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд оруулах өөрчлөлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцэж байна.
Хуулийн төслийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. Тэрбээр “Юуны өмнө шинэ 30 жилийн реформыг дэмжсэн УИХ-д талархсанаа илэрхийлье. Системийн авлигыг бүхэлд нь халах “5Ш ажиллагаа”, Боомтын сэргэлтийн эдийн засагт нөлөөлсөн таатай үр дүн гарч байна.
Тухайлбал манай улсын эдийн засаг 2020 онд -4.6 хувиар агшсан бол 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ бол хоосон тоо биш. Эдийн засгийн өсөлтийн нэг хувь нь ойролцоогоор 600 орчим тэрбум төгрөгийн орлого байдаг.
Ийнхүү эдийн засаг өссөнөөр Монгол Улсын төсвийн орлого хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр давж биелсэн. Оны эцэс гэхэд 1.7 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байна.
Экспортын орлого анх удаа хоёр оронтой тоо руу шилжиж, 12.5 тэрбум ам.долларт хүрлээ. Валютын нөөц 3.5 тэрбум ам.доллар давж, нэг хүнд ногдох ДНБ түүхэндээ анх удаа 5,000 ам.долларт хүрсэн” хэмээв.
Эдийн засгийн өсөлтийн үр дүнд Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар, Гэрэгэ бондын 800 сая ам.долларын өрийг бүрэн төлж дуусгасан байна. Харин Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт нэг их наяд төгрөг давжээ.
“Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй гэдэг. Улсынхаа нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хувааж, өөртөө өршөөл үзүүлдэг гашуун түүхийг мартаж бас давтаж болохгүй. МАНАН дэглэм өдрөөс өдөрт нуран унаж, хүзүүвч тогтолцоо цагаас цагт задарсаар байна” гэдгийг Ерөнхий сайд нэмж хэлэв.
Үргэлжлүүлэн тэрбээр “Төсвийн орлого дутсанаар тодотгол хийдэг байсан. Тэгвэл энэ удаа төсвийн орлого давж биелснээр зохицуулах тодотгол хийх гэж байна. Хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр төсөв давж биелсэн нь энэ хэмжээний далд эдийн засаг ил болсон гэсэн үг” гэж ярилаа.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
