Ш.Эрдэнэбат: Орон нутгийн хөгжлийг бүх салбарт түүчээлүүлэхээр нутгийн удирдлагууд нэг санаатай зүтгэж байгаа

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сайн байна уу, сайхан хаваржиж байна уу. Говь-Алтай аймгийн хувьд өвлийг хэр давж хаврыг хэр угтаж байна даа?
-Манай аймгийн хувьд өвөлжилтийн байдал дунд зэрэг байж хавартай золголоо. Энэ жил 3.167.000 мал өвөлжсөн, өвөлжилт хүндэрсэн Тонхил, Бугат, Баян-Уул, Хөх морьт зэрэг сумдад өнгөрсөн жил хур бороо бага орсон. Мөн Завхан голын усны түвшин багассанаас тодорхой хэмжээний нөлөөлөл үүсэж, Жаргалан сумын Бүрэн багийн малчдын өвөлжилт хүндхэн байсэн зэрэг олон шалтгааны улмаас аймгийн хэмжээнд 20 мянган толгой мал хорогдсон таагүй мэдээлэлтэй хавартай золгож байна.
Нийт нутгаар цастай байх шиг байна. Алтай зүг рүү ямар байна вэ. Мал төллөж дуусч байна уу?
-Ойрдоо цаг агаарын байдал харьцангуй гайгүй. Гэхдээ сая дөрөвдүгээр сарын 5,6-ны үед их хэмжээний цас орж, хүндрэл үүссэн. Аймгийн хэмжээнд мал төллөлт 50-60 хувьтай явж байгаа энэ үед хүйтрэх нь эрсдэл үүсгэж байгааг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь малчдын маань хичээнгүй хөдөлмөрийн үр шимээр малын хорогдолт бага байгааг хэлэх ёстой. Дээр үед манай нэгэн сумын хашир дарга хэлж байсан “Эмээлээ гэдсэндээ аваагүй байна” гэж. Тийм байдалд өвөлжилтийг давж хаврын хавсаргыг малчид маань туулж байна даа.
Хараад байхад Алтайн удирдлагууд нэлээд ажилтай, хөдөлгөөнтэй байна уу даа. Орон нутагт хийгдэж байгаа ажлууд болон хийхээр төлөвлөж байгаа ажлууд их байх шиг байна, мэдээллээ хуваалцаач, та?

  • Говь-Алтай аймгийн Засаг даргын санаачлагаар дөрвөн тэргүүлэх зорилтыг тавьж ажиллаж байгаа. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны хөтөлбөр, Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлого зэрэг олон хөтөлбөрийг орон нутагт үр дүнтэй хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ. Эдгээр хөтөлбөрүүдэд заагдсан арга хэмжээнүүдийг яаж орон нутагт ажил болгох вэ. Ард иргэдийн амьдралд үр нөлөөтэй, ашиг орлогыг нь нэмэгдүүлсэн ийм арга замаар энэ төр засгийн бодлого шийдвэрийг, аймгийн бодлого шийдвэртэй яаж хэрэгжүүлэх вэ зэрэг төлөвлөгөө гаргаад энэ дагуу тодорхой бодит арга хэмжээнүүдийг хэрэгжүүлээд явж байгаа.
    Ер нь бодит ажил гэвэл аймгийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Сумын төвийн шинэчлэл, хөдөөгийн хөгжил” гэдэг сумын төв дээрээ дэд бүтцийг бариад, цэвэр бохир усны шугамыг барьж, нэгдсэн халаалттай, тодорхой хэмжээний үйлчилгээ, гэрэлтүүлэг зам гэсэн ийм үйл ажиллагаа болсон. Ер нь Улаанбаатар шиг орон нутгийн нөхцөл байдлаа сайжруулаад, сум болгон 120 айлын орон сууц барихаар зураг төслийг нь бэлэн болгоод явж байгаа. Энэ бол Засгийн Газрын хэрэгжүүлж байгаа “Нээлттэй аймаг” хөтөлбөрийн хүрээнд хөдөөд иргэд нийслэлээс шилжиж очиж ажиллах боломжтой ийм орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2022 оны 12 дугаар сарын 5-ны Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар “Нээлттэй Алтай” гэсэн хөтөлбөрийг боловсруулсан.
    Энэ хөтөлбөрийн хүрээнд дээр дурдсан ажлуудыг хийгээд эхнээсээ үр дүн гараад явж байгаа. Говь-Алтай аймаг 58 мянган хүн амтай. Хэдийгээр 1.8 жилийн хугацаанд хүн амаа өсгөх Засгийн Газрын шийдвэр байгаа ч хүн амын өсөлтийг автоматаар хэрэгжүүлнэ гэсэн ойлголт байхгүйг бүгд мэднэ. Ер нь орон нутагт Улаанбаатар болон бусад суурин газраас амьдрахаар сонголт хийж ирж байгаа хүмүүс өмнө амьдарч байсан газраасаа илүү орлого олох нөхцөл бололцоотой байж ирнэ. Тиймээс энэ боломжийг бий болгох чиглэлд анхаарч ажиллах шаардлага орон нутгийн удирдлагуудад гарч байгаа. Тухайлбал, орон нутагт шилжиж ирж байгаа нарийн мэргэжлийн эмч, аргономич, хөдөө аж ахуйн мэргэжилтэн, багш, сувилагч зэрэг тодорхой мэргэжилтэй хүмүүсийг сонгож ирсэн орон нутагтаа ажиллаж амьдрах нөхцөл бололцоог хангах. Ингэхдээ мал ахуйг өмч хэлбэрээр тасалж өгөх, газар олгох, орон сууцаар хангах ажлыг дэс дараатай зохион байгуулах нэн чухал байна.
    -Сүүлийн жилүүдэд алтайн сумдуудад жимс жимсгэнийн тариалалт багагүй яригдаж, намрын худалдаанд орж ирдэг болоод байгаа. Хотоос зорьж очиж худалдан авалт хийдэг хэрэглэгчидтэй хүртэл болсон нь анзаарагдах болсон?
    -Газар тариалан эрхлэх, тэр дундаа жимс жимсгэнэ тариалах ажлын хүрээнд хүлэмжийн аж ахуйг эрчимжүүлэх ажлыг өргөн дэлгэр авч үзэж байгаа. Мөн Хөдөө аж ахуйн багш мэргэжилтэнгүүдтэй хамтран Солонгос улсын Хэбэй мужтай хамтарч ажиллах санамж бичгийг байгуулан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Энэ ажил үр дүнгээ өгсөн. Тайшир, Бигэр суманд хүлэмжийн “Агар парк” ажиллуулж байна зэрэг ажлыг дурдаж байгаа нь аймгийн удирдлагуудын зүгээс Алтай нутгийг зорин ирж ажиллаж, амьдрах хүмүүст илүүтэй боломжийг бий болгохоор зорьж ажиллаж байгаагаа тодотгож буй хэрэг. Бидний хувьд ярихаас илүү хийхийг чухалчилж ажиллаж байна. Тиймээс ч “Баялаг ургац” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Өөрөөр хэлбэл төр хувийн хэвшил хоёр гэрээ хийгээд төрийн хийх ёстой ажлуудыг хувийн хэвшил хийж байгаа. Энэ бол бас үр дүнд хүрнэ гэж найдаж байна.
    Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны гол зорилго нь жимс жимсгэнийг аймагтаа тарьж ургуулах. Ингэснээр алтайн айлууд хашаандаа тарьсан модноосоо арав, зуун ямаанаас авдаг ноолуурны орлоготой дүйцэхүйц орлогыг авах боломжтой болно. Хашаандаа алимны мод тариалж, намар нь ургацаа хураагаад нутагтаа зарахад л бусад газраас авсан шууд захиалганд дарагддаг. Зарим айлууд модноосоо хурааж амжаагүй байхад алим нь зарагдаад дуусдаг эрэлтийг бий болгох боломж бүрэн байна. Тиймээс бид энэ чиглэлд төсөвлөсөн арга хэмжээнүүдийг шат дараалалтай авч, иргэддээ шаардлагатай мэдээллийг хүргэж, нөлөөллийн арга хэмжээг маш сайн авч явуулж, хүргэж ойлгуулахад анхаарч ажилласанаар мэдээллийн эерэг хандлагыг бий болгож байна. Бүх нийтээрээ асуудалд ханддаг Хандлагаа өөрчлөе гэсэн асуудлыг бүх түвшинд тавиад ажил хэрэг болгоод явж байна.
    Хандлагаа өөрчилье гэснээс Алтайд боловсролын салбарт авч байгаа арга хэмжээнүүд олон нийтэд маш их таалагдсан, өөр аймгийн сумдын иргэдийг өдөөсөн үйл ажиллагаа боллоо гэж харагдсан?
    -Боловсролын салбарт өөрчлөлт хийх зорилгоор аймгийн Засаг даргын санаачилгаар “Боловсролын чанарыг сайжруулах” хөтөлбөрийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталж, хэрэгжүүлээд тэр хүрээнд боловсролын чанарыг сайжруулахад анхаарч ажиллаж байна. Говь-Алтайд байгаа хүүхдүүдийн амжилт улсын хэмжээний амжилттай дөхөж очих, тэрнээс илүү гарья гэсэн ийм том зорилт тавьж эхлүүлсэн хөтөлбөрийн үндсэн зорилго нь “Сайн боловсон хүчин байж улс орон хөгжинө” юм. Аймгийн Засаг Даргын санаачилгаар “Боловсролын салбарын чанарыг сайжруулах ажлын хүрээнд улс, тив, дэлхийн хэмжээнд өөрийгөө сорин олимпиад, тэмцээнд ийм амжилт гаргасан сурагчид, тэднийг бэлдсэн багш нарыг үнэлдэг үнэлгээний системийг бий болгох ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд урамшууллыг дээд тал нь 50 сая төгрөгөөр тогтоож, уг урамшууллыг олгох шийдвэр гаргасанаар сая хэрэгжүүллээ.
    Говь-Алтай аймаг улсын хэмжээнд 2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээрээ 20 дугаар байранд орж байсан бол 2022 оны дүнгээрээ 10 дугаар байранд орж, 10 байр урагшилсан байна. Ингэснээр энэ онд 830-аад багшийг хэрэглээний нотебүүкээр хангаж, 12 дугаар ангийн 670 гаруй сурагчийг төгсөх ангийн их ачаалалтай үед хичээлээ хийхэд туслах зорилгоор таблеттэй болгосон. Ингэж ажилласан учир тодорхой хэмжээнд үр дүн гарсан нь ерөнхий шалгалтын чанар сайжирсан.
    Улсын хэмжээнд гаргасан дүнгээр боловсролын сүлжээнд цахим платформ хэрэгжиж, цахим хөгжүүлэлтийн хүрээнд сурлагын чанар, амжилтаараа 2022 оны дүгнэлтээр нэгдүгээр байранд орж тодорхой хэмжээний мөнгөн шагналаар шагнагдсан. Энэ арга хэмжээ бол багш сурагчийн идэвхийг үнэлсэн ажил боллоо. Хэдхэн хоногийн өмнө улсын физикийн 34 дүгээр олимпиадыг Говь-Алтай аймагт амжилттай зохион байгууллаа. Улсын физикийн хороо болон Шинжлэх ухааны академитай хамтраад Шинжлэх ухаан технологийн ололтыг орон нутагт нэвтрүүлэх иноваци, бизнес судалгааны томоохон судалгааны сарын аяныг өрнүүлж, Засаг даргын тамгын газрын дарга, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгчтэй санамж бичиг байгуулсан. Үүнээс гадна, Уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөл үзүүлэх төслийг Шинжлэх ухааны академиас зуучлан Азийн таван оронд хэрэгжүүлэх төслийг Говь-Алтай аймгийн таван суманд хэрэгжүүлэхээр боллоо.
    Физикийн олимпиадад улсын хэмжээнд 50 гаруй багш, 80 гаруй хүүхэд өрсөлдөж, Говь-Алтай аймгийн сурагч хоёрдугаар байранд орлоо. Аймгийн Засаг даргын зүгээс Физикийн олимпиадад амжилттай оролцсон сурагч, сурагчаа бэлтгэж оролцсон багшид тус бүрд нь 15 сая төгрөгийн мөнгөн тэтгэмж, урамшууллыг олгож, боловсролын чанарыг сайжруулсан төслийг хэрэгжүүлэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, эхнээсээ үр дүнгээ өгч байгааг дуулгахад таатай байна.
    -Дэлхий нийтээрээ хүний хөгжлийг илүү анхаарч байгааг бүгд харж, уншиж байгаа байх. Говь-Алтай аймаг эрүүл мэндийн салбартаа онцгой анхаарч ажиллаж байгаа гэж үнэлэгдэхийг бас анзаарсан юм байна?
    -Засаг даргын Тамгын газар, Нутгийн зөвлөл, Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран бүх сумдаараа эмч нарын баг явж, бүх насныханд эмнэлгийн анхан шатны үзлэг хийж, шаардлагатай зөвлөгөө, эмчилгээг өглөө. Эрт илрүүлэг төсөл хөтөлбөрийн хүрээнд Алтайчуудынхаа эрүүл мэндийн асуудалд анхаарч, эмч, багш, сувилагчдын нийгмийн асуудалд нэмэр болохуйц тодорхой хэмжээний зорилтот хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна. Үүнд, сумын эмч хөтөлбөрийг онцолж байна. Аймаг орон нутагт ажиллаж байгаа эмч, сувилагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд орон сууцаар хангаж, эмч сувилагч нартаа дэмжлэг үзүүлье гэсэн шийдвэрийг орон нутгийн удирдлагууд хэлэлцэж, гаргасан байгаа. Говь-Алтайгаас Улаанбаатар руу засмалаар шууд холбогдсон давуу талыг дагаж иргэдийн амьдралын чанарт өөрчлөлт гарч байгааг хэлэх учиртай.
    -Орон нутгийн тулгуур хүчин зүйлсийн нэг малчин мал хоёр. Энэ том тулгуурыг орхихгүй хөгжүүлэх нь орон нутгийн удирдлагуудын гол ажлуудын нэг байж таарна?
    -Говь-Алтай аймаг 8100 орчим малчин өрхийн 16-17 мянган малчинтай. Эдгээр малчдынхаа нийгмийн асуудлыг сайжруулах ажлын хүрээнд хөдөөд үнэгүйдээд байгаа түүхий эд бүтээгдэхүүний үнийг өсгөхөд аймгийн Засаг даргын эрх мэдлийн хүрээнд тодорхой арга хэмжээнүүдийг дэс дараатай авч ажиллаж байгаагийн нэг нь 2023 оны 11 дүгээр сард 19 сум, хоёр тосгоны гурван мянга орчим малчдын зөвлөгөөнийг анх удаа хийсэн. Малчдын зөвлөгөөнд оролцсон малчдаас 88 баг тутмаас нэг төлөөлөл гаргасан. 88 багийг төлөөлж 88 төлөөлөгч малчдыг хамгийн түрүүнд Улаанбаатар, Төв аймаг, Өввөрхангай аймагт ажиллаж байгаа үйлдвэрүүдээр оруулж туршлага судлуулах уулзалтад оролцууллаа. Засаг даргын санаачилга дэмжлэгээр Малын эзэн үйлдвэрийн эзэн байя гэсэн энэ зорилтын хүрээнд хийгдсэн энэ ажил маш үр дүнд хүрсэн гэж харж байгаа. Учир нь өнөөдөр малчид маань орон нутагт мал аж ахуйн түүхий эдээр яаж бүтээгдэхүүн хийдэг юм вэ гэдгийг ярьж хэлж, хөөцөлдөж эхэлж байна. Энэ бол 88 багаас гаргаж нийт малчдын төлөөлөл болгож танилцуулсан ажлын үр нөлөө. 88 малчин маань багийнхаа иргэдэд нөлөөлсөнөөр нөлөөллийн хүрээнд тодорхой хэмжээний мэдээлэл ойлголтыг авсан малчид хөрөнгө босгох, хувьцаа гаргах, IPO босгох, үйлдвэрээ яаж бий болгож, босгох, ямар хөрөнгөөр үйлдвэрээ байгуулах, яаж ажиллавал бидний амьдралд илүү үр өгөөжтэй байх вэ, ноос ноолуур арьс ширний үнэ хэрхэн өсөх вэ гэсэн олон талын мэдээллийг авч чадаж байна. Энэ бол бодит үр дүн мөн биз.
    Анзаарагдсан нэг зүйлийг асуухгүй өнгөрч болохгүй нь. Энэ бол баг бүрээс төлөөлөгч гаргаж туршлага судлуулж, судалсан туршлагаа багийн малчиддаа сурталчилж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх ажлыг эхлүүлж байгаа талаар сонсож байсан. Энэ талаар илүү тодорхой мэдээлэл өгөөч?
    -Орон нутгийн удирдлагуудын үгээс 88 малчнаа 88 төлөөлөгчөө ажиллуулаад орон нутгийн зүгээс жижиг үнэмлэх өгөөд бусдад суртчилгаа ухуулгаа үзүүлж ажиллах ёстой гэдгийг нь ойлгуулж ажилласан. Аймгийн Засаг даргын дэмжлэгээр нэлээдгүй үр дүнтэй ажил болсон.
    Мөн аймгийн Засаг Дарга бүх багийн хуралд оролцоод явж байна. Одоогийн байдлаар 70-аад багийн хуралд оролцсон. 10 гаруй багийн хуралд оролцоогүй байна. Мэдээж хаврын ажил дуусах дөхөөд ирэхээр бид эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн, докторуудтай нийлж байгаад мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгууллахад текник эдийн засгийн үндэслэлд нөлөөлөх компанийг яаж байгуулах, хүмүүст яаж хувьцаагаа өгөх талаар зөвлөх үйлчилгээний тайлан зөвлөх үйлчилгээ авна. Тэр зөвлөх үйлчилгээнийхээ тайланг малчиддаа танилцуулах юм.
    Хоёрдугаарт, сум болгон хоршоо эсвэл хуучин бэлтгэлийн анги гэж байсан шиг түүхий эдээ өгдөг, авдаг мөн малчид зээлээр дэлгүүрээс хэрэгцээний бараа бүтээгдэхүүнээ авах боломжтой төв байгуулах боломжийг эрэлхийлж байна. Зөвхөн малчид тэр төвд байрлах дэлгүүрээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ зээлээр авдаг, хоршоо хэлбэрийн дэлгүүр үйлчилгээний газартай. Тэндээ малын гаралтай түүхий эдээ өгчихдөг. Аймгаараа нэгдсэн газарт очдог. Тэндээсээ зах зээлийн үнээр бүтээгдэхүүнээ өгөөд дараагаар нь ашгаа хүрдэг ийм хэлбэрийн үйлдвэрийг байгуулахаар зориод явж байгаа.
    Ингэхэд Алтай хэчнээн тооны бог малтай юм бэ. Цаг агаарын нөхцөл байдлаас болж хамгийн сүүлд ямаагаа самнадаг аймаг гэж боддог. Магадгүй энэ байдлаас болж бусад аймгуудаас ноолуураа хямд борлуулдаг юм болов уу гэсэн бодол төрдөг юм?
    -Говь-Алтай аймагт 1.9 сая ямаа, нэг сая гаруй хоньтой. Жилд дунджаар 700-800 мянган тонн ноолуур гарч байгаа юм. Жил бүр 700-800 мянган тонн ноолуурыг тэрхүү төвдөө төвлөрүүлж аваад байхад үйлдвэр бол богино хугацаанд босоод тодорхой хэмжээний экспортлох бүтээгдэхүүнүүд гаргах бүрэн боломжтой болж байгаа юм. Энэ утгаараа малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх, орчныг сайжруулах, аж амьдралыг нь сайжруулах томоохон ажил хийгдэнэ гэсэн үг. Өнөөдөр 1000 малтай болчихоод жилийн хэрэгцээгээ хангаж чадахгүй байна. Энэ байдлыг өөрчлөх ёстой учир малчдыг түшиглэсэн хоршоо, үйлдвэр байгуулах, үйлдвэрийг байгуулахад салбарын эрдэм шинжилгээний ажилтнуудын судалгаа, эрдэмтэн докторуудын эдийн засгийн үндэслэлтэй зөвлөгөө маш чухал.
    Төр засгийн хүрээнд Эдийн засгийн хөгжлийн яам хурдасгуур төв дээр эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил дээр дэмжлэг туслалцаа үзүүлээд явж байгаа. Засгийн Газар ч тодорхой хэмжээний зээл тусламж үзүүлэх ажлууд хийгдэж байна. Говь-Алтай аймгийн малчид зам харгуй ашиглалтад ороод дэд бүтэц хөгжөөд эхлэхээр байгаль цаг агаарын эрсдэлд тэсвэртэй мал аж ахуйг өсгөж үржүүлэх чиглэлээр махны чиглэлийн хонь үхрийг өсгөж үржүүлэх энэ туршилтын ажлыг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар хамтраад хийж байна. Малчдын хувьд орлогоо нэмэгдүүлэх боломж байна гэдэг түлхүү анхаарч ажиллаж байна. Өвөрмонгол, Хятадад мал аж ахуй эрхэлж байгаа орон нутагт ямар төрлөөр орлогоо нэмэгдүүлээд байгааг, тэнд яагаад хонь сая төгрөг хүртэл үнэлэгдээд байгаа туршлагыг судлах ажлын хүрээнд Засаг Даргын санаачилгаар багийн дарга нартай хамтрааад тодорхой ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд явж байна. Малын ашиг шимийг малчдаас гадна Говь-Алтай аймгийн 50-60 мянган иргэн хүртэнэ гэдгээрээ онцлог. Энэ утгаараа манай аймгийн санаачлан түүчээлэн хийж байгаа ажлууд бусад аймгуудад үлгэр дуурайлал болох байх хэмээн бодож байна.

+ There are no comments

Add yours