Боловсролын салбарын багш ажилтнууд цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардсан жагсаал Сүхбаатарын талбайд өнөөдөр боллоо.
“Монголын Боловсрол, Шинжлэх Ухаан Салбарын Үйлдвэрчний Эвлэл”-ээс зохион байгуулж буй тус жагсаалд нийслэлийн бүх шатны боловсролын салбарын төлөөллүүд оролцож байгаа юм.
Багш ажилтнуудын нийгмийн баталгаа, цалин хөлсний асуудлаар Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Засгийн газар зэрэг холбогдох шат шатны байгууллагад хандсан ч дорвитой арга хэмжээ авахгүй байгаа учраас жагсаал зохион байгуулж байна. Энэ талаар МБШУҮЭХ-ны тэргүүн Э.Цогтбаяр тайлбар өглөө.
Тэрбээр “Өнөөдрийн жагсаал цуглаанд 5,000 хүн оролцоно. Боловсролын салбарт ажиллаж буй хүмүүсийн цалин хөлс бага, нийгмийн баталгаа хангалтгүй, ажил хөдөлмөр сайн үнэлэгдэхгүй байгаа учраас өнөөдөр жагсаал цуглаан хийж байна.
Төр засаг боловсролын салбартаа анхаарч тодорхой алхмуудыг хийж байгаа боловч үр дүнд хүрч шийдэгдэхгүй байна. Үүнээс болж ажлын байрны дутагдалд орох, боловсон хүчний хомсдолд орсон. Өөрийгөө болон гэр бүлээ ч хангаж чадахааргүй цалин хөлс авч байна. Ялангуяа байгууллагын хэвийн үйл ажиллагаа хангадаг ажилчид сарын 560 мянган төгрөгийн цалинтай бөгөөд хоёр хувааж авдаг. Ингэснээр ар гэр, амьдралд нь хүрэх хүрэлцээ бага байна.
Багш нарын нэрлэсэн цалин нэг сая таван мянган төгрөгөөс эхэлж байгаа. Үүнээс олон жил ажилласан багш нар зэргийн нэмэгдэл гэх мэт авдаг. Мөн гүйцэтгэлд суурилснаар цалин өслөө гэж байгаа ч 87,000 хүний 40 хувь нь л үүнд хүрэх боломжтой. Авч байгаа нь үүнээс ч бага. Тэгэхээр 60 хувийнх нь цалин огт нэмэгдээгүй байгаа.
Цаашдаа цалин хөлсийг 50 хувиар нэмэх, боловсролын тухай хуульд багш нарын суурь цалинг гурав дахин нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний ажилчдын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс гурав дахин өсгөх гэх мэт шаардлагыг тавьж байна” хэмээн ярив.
Багш нарын цалин, өнөөгийн нөхцөл байдлын талаар Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн багшаас тодрууллаа.
Тэрбээр “Би боловсролын салбарт 25 жил ажиллаж байна. Үндсэн цалин нэг сая гаруй төгрөг. Үүнд анги даалт, зэргийн нэмэгдэл гээд нэг сая гаргаад авна. Нэр нь сая төгрөг гэж байгаа боловч салбарын сайдын хэлж байгаа шиг 1,500,00-1,600,000 төгрөг хүргэж авсан тохиолдол байхгүй.
Нэг сая гаруй төгрөгийнхөө 50 хувийг цалингийн зээлд, үлдсэнийг нь хүүхдийн сургалтын төлбөрт өгнө. Цаана нь амьжиргаанд мөнгө үлдэхгүй байна. Тиймээс цалингаа нэмэх хэрэгтэй байна.
Хоёрдугаарт, Анги дүүргэлт их учир илүү цагаар ажиллах тохиолдол гардаг. Хувийн сургуулиуд илүү цагийг 25 мянган төгрөгөөр, улсынх 8,800 төгрөгөөр бодож байна. Цалин бага учраас багш нар ажлаасаа гардаг. Эргээд ажилд орох багш олдохгүй учраас нэг хүн дээр хэт их ачаалал үүсэж байна.
Манай сургуульд 16 үйлчилгээний ажилтан ажиллах орон тоотой боловч гуравхан хүн ажилладаг. Цалин бага учраас ажиллах хүн олдохгүй. Гэтэл манай сургууль олон хүүхэдтэй учраас ачаалал хэтэрхий их байна.
Мөн манай сургуульд залуу багш нар их ажилладаг боловч удахгүй гардаг. Яагаад гэвэл авч буй цалин нь сарынхаа байрны түрээсийг л төлөхөд хүрэлцдэг. Тиймээс CU-д ажиллах нь хамаагүй ашигтай байна хэмээн ярьдаг” гэв.
More Stories
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Цахилгааны хязгаарлалт энэ сарын турш үргэлжлэн
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд...
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
Нэгдүгээр хорооллын арын авто замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
