Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол Төрийн ордноо үргэлжилж байна.
Сонсголын эхэнд Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төслийн хүрээнд 56 гэрч дуудсан талаар УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Лхагвасүрэн танилцуулав.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан тухайн үеийн Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг гэрчээр дуудсан бөгөөд хүрэлцэн ирсэн юм.
Түүнчлэн “Алтай” группийн ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнийг гэрчээр дуудсан боловч ирэх боломжгүй гэсэн албан бичгийг ирүүлжээ. Ингэхдээ өөрийг нь төлөөлөх М.Дамбасанжаа гэх хүнийг сонсголд оролцуулахаа албан бичигтээ дурдсан байна.
“Монос групп” болон “Энхийн шүүдэр” ХХК-тай холбогдуулан УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг гэрчээр дуудсан ч гуравдугаар сарын 14-ний өдөр Бүгд найрамдах Болгар улсад томилолтоор явж байна, оролцох боломжгүй тул гэрчийн мэдүүлгийг бичгээр өгөх хүсэлтээ ирүүлжээ.
More Stories
Улаанбаатар марафон бүртгэл тавдугаар сарын 1-нд хаагдана
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайгаас тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхэлнэ. Оролцогчдыг www.ulaanbaatar.marathon.mn цахим...
УИХ-ын Төсвийн байнгын хороо Туулын хурдны замын ажлын хэсэг байгуулахыг дэмжсэнгүй
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Туулын хурдны замын төсөвт өртөг, ТЭЗҮ болон эдийн засгийн үр өгөөжийг судлах ажлын хэсэг байгуулах...
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
