“Эрүүл Монгол хөдөлгөөн” хүрээнд Чингэлтэй дүүргийн ЕБС-ийн сурагчдыг эрт илрүүлэг үзлэгт хамруулахаар болсон. Энэ талаар Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатараас тодрууллаа.
–Чингэлтэй дүүргийн хэмжээнд алсдагдсан гэр хорооллын хороод их байгаа. Үүнд төвлөрсөн сургуулиуд ч мөн байдаг. Тэгвэл эрүүл мэндийн үзлэг оношилгоог ЕБС-иудаас эхлүүлж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Чингэлтэй дүүргийн хувьд эрүүл мэндийн асуудал бол бусад дүүргийн адил анхаарал татсан асуудлуудын нэг.
Тухайлбал, дүүргийн эрүүл мэндийн төв хуучин байранд үйл ажиллагаа явуулдаг. Өргөтгөл хийх шаардлагатай гэж олон жил яригдсан. Гаднын улс орны тусламжтайгаар төсөл хэрэгжүүлээд эмнэлэг баръя гээд газар чөлөөлөлтийн ажил хийгдээд явж байна. Яг одоогийн нөхцөл байдалд “Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Тэр дундаа “Шүд” төслийг онцолж байна.
Өнөөдрийн уулзалтад сургууль цэцэрлэгийн удирдлагууд ч мөн оролцлоо. Сургуулиуд багш хөгжлийн асуудал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна. Хэдий хүртээмж нэмэгдсэн ч чанарын асуудал анхаарал татсан хэвээр байна. Мөн өрхийн эрүүл мэндийн төв дээр программ нэгдсэн системтэйгээ уялдахгүй байгаа асуудал гарсан. Энэ асуудлыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцсэн.
Ерөнхийдөө нийслэл хотын хэмжээнд эмнэлгийн хүртээмж сайн хэдий ч улсын хэмжээнд тэр дундаа хөдөө орон нутаг, 330 сумдад шүдний эмч, эмнэлгийн байгууллагын хүртээмж сул байгаа юм. Энэ хүрээнд уг асуудлыг чухалчлан авч үзэж байна.
Угтаа хүн өөрийн эрүүл мэндийг зөвхөн өөрөө л хариуцна. Харин хүүхдийн эрүүл мэндийг аав ээж, асран хамгаалагчид нь хянах асуудал. Эрүүл мэндийн боловсролын асуудлыг дахин давтан тавьж буй нь Ковидын дараах үеийн бидний олж авсан сургамжаас үүдэлтэй. Ковидын дараах шинэ үе рүү шилжиж байгаа учраас тайвширч болохгүй. Мөн өнөөдрийн уулзалтаар энэ онд Чингэлтэй дүүрэгт ямар, ямар ажил хийх талаар ярилцлаа.
“Эрүүл Монгол хөдөлгөөн” хөтөлбөр бол олон жилийн хувьд хэрэгжээд үр дүнгээ өгсөн. Хөтөлбөр гээд шуугиад өнгөрөх биш иргэд, эрүүл мэндийн байгууллагын орлцоог нэмэгдүүлж, тогтмол хамтран ажиллах шаардлагатай. Бидний ажлыг дүгнэдэг дүгнэлт бол боловсрол, эрүүл мэндийн салбарт юу хийсэн бэ гэдэг л асуудал шүү дээ.
-Дүүргийн нэгдсэн эмнэлгүүд дээр хүн амын ачаалал маш их төвлөрдөг. Тийм ч учраас өрхийн эмнэлгүүдийн чадварыг сайжруулах асуудал тулгарч байна. Тоног төхөөрөмжийн хүртээмжийн асуудал, мэргэжилтнүүдийн чадварын асуудал дээр яаж анхаарч байна вэ?
-Өрхийн эрүүл мэндийн хувьд энэ жил манай дүүрэгт хүртээмж, хангамж харьцангуй сайжирсан үзэж байгаа. Гэхдээ тоног төхөөрөмж дутагдалтай байна. Эмнэлгийн байгууллагууд дээр очиж санал хүсэлт дутагдалтай төхөөрөмжийг харсан. Төсвийн асуудлаас шалтгаалан тоног төхөөрөмжийг нэмэгдүүлж чадаагүй.
Харин энэ гуравдугаар сард багтаагаад шаардлагатай тоног төхөөрөмжийг санал асуулгаар хангахаар төлөвлөж байна. Энэ сардаа багтаад дуусах байх. Энэ бол маш чухал асуудал. Өрхийн эмнэлгийг даралт үздэг, дусал залгадаг гэж харж болохгүй.
-ЕБС-ийн сурагчдыг ямар байдлаар үзлэг оношилгоонд хамруулах вэ?
-Сургуулийн удирдлага, эмч нар дүүргийн эрүүл мэндийн төв байгууллагуудтай хамтраад зохион байгуулалтыг төлөвлөх байх. Гишүүнийхээ хувьд шууд бүх зүйл рүү оролцох боломжгүй шүү дээ. Аль болох дэмжих талаас нь зохион байгуулалт дээр санхүүгийн хувь ч юм туслах боломж бий.
More Stories
Улаанбаатар марафон бүртгэл тавдугаар сарын 1-нд хаагдана
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайгаас тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхэлнэ. Оролцогчдыг www.ulaanbaatar.marathon.mn цахим...
УИХ-ын Төсвийн байнгын хороо Туулын хурдны замын ажлын хэсэг байгуулахыг дэмжсэнгүй
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Туулын хурдны замын төсөвт өртөг, ТЭЗҮ болон эдийн засгийн үр өгөөжийг судлах ажлын хэсэг байгуулах...
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
