ЕБС-ийн сурагчид маргааш хичээллэнэ

Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчид маргааш буюу Бямба гарагт хичээллэнэ.

Цагаан сарын баярыг тохиолдуулан хичээл сургалтын үйл ажиллагаанд зохицуулалтыг хийх шийдвэрийг БШУЯ-наас гаргасан билээ. Тус шийдвэрийн дагуу хоёрдугаар сарын 24-ний Баасан гарагийн хичээлийг гуравдугаар сарын 4-ний өдөрт шилжүүлсэн.

Харин дадлагын буюу лабораторийн хичээлийг гуравдугаар сард тухайн сургуулиуд зохион байгуулалт хийж нөхөхөөр шийдвэрлэжээ.

+ There are no comments

Add yours