Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс сар шинийн баярын өдрүүдийн авто замын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв.
-Нэгдүгээр сарын 21-ний өдөр Зайсан тойруу, Дүнжингаравын замын зарим хэсэг ХААИС-ийн хойд уулзварт хөдөлгөөн зохион байгуулалт хийснээр эерэг нөлөө үзүүлсэн. Тогтмол, жигд хурдаар тэнцвэртэй зорчих боломжтой үр дүн гарсан.
-Сар шинийн баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Даваа гарагт буюу битүүнд дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Харин баасан гарагаас дугаарын хязгаарлалт үйлчилж эхэлнэ.
Мэргэжилтнүүд энэ жил автомашины дугаарын хязгаарлалт хийх шаардлагагүйгээр зохицуулах боломжтой гэж үзсэн. Түгжрэл, ачаалал тэнцвэртэй байгаа. Зарим хэсэгт зах, худалдааны төвийн ачаалалтай холбоотойгоор зам түгжирч байна.
-Тээврийн цагдаагийн албаны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Очирбат:
-Нийслэл хотын хэмжээнд 376 орчим уулзвар байна. Үүнд нэмэгдээд 1700 орчим орц, гарц байна. Энэ мэдээллээс үзэхэд 3000 орчим уулзвар, орц, гарцанд хүн хүч ажиллуулах зайлшгүй шаардлага гарч байна. Гэтэл цагдаагийн байгууллага үүний гуравны нэгт л хүч хүрэлцэнэ. Сар шинийн өдрүүдэд гэр хороолол, зах руу чиглэсэн хөдөлгөөн их байдаг. Тэгэхээр хөдөлгөөнд оролцож буй иргэдийг замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангаж, аль болох эгнээ байр солихгүй, шатахуун түгээх станц, ойролцоох гэр хорооллын гудамжийг дамжиж хөдөлгөөнд оролцохгүй байхыг сануулж байна.
More Stories
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
150 МВт-ын өр буюу 42 жилийн хоцрогдол: Биднийг харанхуйд бэлдэж буй төр засгийн “тансаглал”
Ирэх өвөл Монгол Улсад 150 МВт цахилгаан дутаж, албаны хүмүүс нь "хязгаарлаж байж давна" гэж ямар ч айдасгүйгээр хээвнэг мэдэгдэж...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
