Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар батлагдсан “Төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалт явуулах болон малын эмчид итгэмжлэл олгох, түдгэлзүүлэх, цуцлах журам”-ын хүрээнд 2023 оны эхний хагас жилийн итгэмжлэлийн сургалтууд батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдаж эхэллээ.

Мал эмнэлгийн ерөнхий газраас энэ удаагийн сургалтыг 2023 оны 1 дүгээр сарын 30-наас 2 дугаар сарын 03-ны өдрүүдэд Мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад Улаанбаатар, Дундговь, Архангай, Төв, Булган, Сэлэнгэ, Дархан-уул аймгийн 43 малын эмч, мэргэжилтэн хамрагдаж байна.
Энэ оноос малын эмчийн итгэмжлэлийн сургалтууд Мал эмнэлгийн нэгдсэн системийн бүрэлдэхүүн хэсэг болох Мал эмнэлгийн хүний нөөцийн хөгжил, удирдлагын системээр зарлагдан малын эмч, мэргэжилтэн нарын төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалтын мэдээллийн сан үүсгэж байгаагаараа онцлог юм.
Малын эмчид орчин үеийн шинэ мэдлэг, мэдээллийг олгон мэдлэг чадварыг тасралтгүй хөгжүүлснээр чанартай мэргэжлийн үйлчилгээг малчин, мал бүхий иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх ач холбогдолтой юм.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
