15 настай охинг бүлэглэн зодож, хөнөөсөн үү

Ховд аймагт 15 настай охин үе тэнгийн хүүхдүүддээ зодуулж амь насаа алджээ.

Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 12-ны өдөр 15 настай охин дөрвөн охинд зодуулж, улмаар биеийн байдал муудаж амь насаа алдсан байна.

Тэрбээр дөрвөн охинд зодуулсан, турбогоор толгой руу цохьсон хэмээн төрсөн ээждээ болон үеэл найздаа хэлж байжээ.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Ховд аймагт 15 настай охин нас барсан нь үнэн. Нас баралтын шалтгааныг шүүх шинжилгээний хариу гарч байж мэдэгдэнэ” гэв.

Уг хэргийг Ховд аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

+ There are no comments

Add yours