“Ворлд Плас Дижитал” компанийн гаргасан WPL коиныг авч хохирсон иргэн С.Бат-Очир өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.
Тэрбээр “2021 онд “IHC” коин гарсны дараа манай улсад энэ коин гэх зүйл борооны дараах мөөг шиг болсон. Үүнтэй зэрэгцэн “Ворлд Плас Дижитал” компаниас WPL коиныг тус оны 11, 12 дугаар сард гаргаж, арав орчим тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн.
Тус компанийн эцсийн өмчлөгч нь Хакүхо М.Даваажаргал, Мотохарү Кимүра гэх Япон улсын иргэн мөн Х.Эрдэнэбаяр гэсэн хүмүүс байдаг. Гэхдээ WPL нь бусад коиноос маш их ялгаатай. Тухайлбал, компанийн зүгээс коин гаргасныхаа дараа мэдэгдэл гаргаж, коиноо буцаагаад худалдаж авна гэсэн.
Ингэхдээ жилийн 24 хувийн өгөөж амласан юм. Энэхүү мэдэгдлээ 2022 оны нэгдүгээр сард гаргаж, хоёр болон гуравдугаар сараас эхлэн тогтсон дүнгээр, үе шаттайгаар худалдаж авна гэдэг зүйл ярьсан юм. Ингээд тухайн оны гуравдугаар сарын 9-ний өдөр коиноо буцаагаад зарах гэтэл шалтаг хэлээд худалдаж аваагүй. Удаа дараа ийм асуудал гаргасан учраас коин худалдаж авсан иргэдийн төлөөлөл компанийн захиралтай нь очиж уулзсан.
Тухайн үед компанийн захирал нь бидэнд хандаж “Нөхцөл, шалтаг тавихгүйгээр та нарт байгаа бүх коиныг худалдаж авна” гэж хэлсэн юм. Гэтэл долдугаар сар болоод коиноо худалдаж авах нь битгий хэл захирал Х.Эрдэнэбаяр нь өөрөө алга болчихсон. Компанийн ажилтнууд нь АНУ руу явж хөрөнгө оруулалт хөөцөлдөж байгаа гэж ярьдаг. Хэлсэн үгэнд нь дахиад итгэсэн.
Түүнчлэн Хакүхо М.Даваажаргал, Мотохарү Кимүра гэх Япон улсын иргэн өөрсдийгөө компанийн эзэмшлээс хассан байна. Бидний сайн мэдэх хүн монголчуудыгаа хуурахгүй байх гэж итгэсэн. Олон хүн нэр төртэй энэхүү хоёр эрхэмд итгэж коин авсан.
Энэ коины үнэ 50 дахин унасан. Тухайн үед энэ коинд итгэж 1 сая төгрөгөөр худалдан авалт хийсэн хүн 20 мянган төгрөгтэй болсон гэсэн үг. Мөнгөө босгочхоод өөрсдөө алга болдог ёсзүйгүй байж болохгүй. Бид хохирсон мөнгөө олж авахын тулд эцсээ хүртэл явна. Бажи, Ялалт зэрэг олны танил хүмүүс ч энэ коиныг сурталчилж байсан” гэлээ.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...