“Украинд үзүүлэх 200,000 ам.долларын тусламжийг холбогдох байгууллагууд руу шилжүүлсэн”

2022 оны дөрөвдүгээр сарын 4-нд Засгийн газраас Украин улсад 200,000 ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэр гарсан. Цахим орчинд уг тусламжийн мөнгө алга болсон гэх мэдээлэл гараад байгаа.

Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа, “Украинд өгөх тусламжийн мөнгийг 2022 оны тавдугаар сарын 25-нд холбогдох байгууллагууд руу шилжүүлсэн.

150,000 ам.долларыг НҮБ-ын Онцгой байдлын тусламжийн төв сан (CERF), 50,000 ам.долларыг Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоогоор дамжуулан өгсөн байна. Эдгээр байгууллага руу Засгийн газрын нөөц сангаас нийт 200,000 ам.долларыг шилжүүлсэн” гэжээ.

+ There are no comments

Add yours