Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор “Халтиргаагүй орчин, хариуцлагатай байгууллага” уриалгыг байгууллагын хэмжээнд өрнүүлж, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтнуудаар нийслэлд 126, орон нутагт 59, нийт 185 га зам талбайн цас, мөсийг цэвэрлүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлжээ.

Уг уриалгад нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтнуудыг хамруулахын зэрэгцээ харьяа газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжийн алба хаагчид нэгдэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах төв, мэргэжил сургалтын үндэсний төв, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, эмнэлэг, сургууль зэрэг байгууллагын ойр орчмын нийтийн эзэмшлийн зам талбайн халтиргаатай хэсэг, замын орц гарц, автомашины зогсоолын цас, мөсийг цэвэрлэсэнд иргэд, олон нийт талархалтай байгаагаа илэрхийлжээ.

Тус ажлыг дэмжин Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хүний эрхийн Үндэсний комисс, Онцгой байдлын ерөнхий газар, аймаг нийслэл дэх Засаг даргын тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ерөнхий боловсролын сургууль, сум дүүрэг дэх Тохижилт үйлчилгээний газрууд, Зэвсэгт хүчний зарим анги нэгж, төрийн болон төрийн бус 280 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд уриалгад нэгдэн хамтран ажилласан байна.
More Stories
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...
Татварын байцаагч нар 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдов
Татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Б.Ц, А.Б нар нь бусдаас их хэмжээний хахууль авсан хэргийг шүүх хэлэлцэхээр боллоо. “Д...” ХХК-ийн...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....