Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн 6.3 заалтын талаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар өнөөдөр төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Энэ хуулийн 6.3 заалтын томъёолол дээр найруулгын алдаа гарснаас болж, олон нийт буруу ойлголт авсан байна. Уг хуулийн заалтаар албан тушаалтан хүн ажиллаж байхдаа өөрөө олж авсан хувь хүний мэдээллийг олон нийтэд түгээхийг хориглосон юм.
Жишээлбэл, татварын байцаагч нар хувь хүний дансны мэдээллийг задруулж, мэдээлэл эзэмшигчийн зөвшөөрөлгүй авсан гэх шүүмжлэл гарч байсан. Энэ хүрээнд нийтийн албан тушаалтан ажил мэргэжлээ хийх явцдаа хүний хувийн мэдээлэлтэй байнга харилцдаг. Энэ мэдээллийг л олон нийтийн сүлжээнд цацахыг хориглосон. Энэ заалт хуулийн хэлэлцүүлгийн явцад хасагдсан.
Хүний талаар илт худал мэдээлэл тараах нь гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулиар зохицуулсан байгаа. Хүнийг гүтгэх, доромжлохыг Зөрчлийн хуулиар зохицуулсан.
Энэ хуулийн 6.1.3 заалтад эдгээр үйлдлүүдийг тоочин бичсэн байсныг бас хассан. Гагцхүү цахим орчинд олж авсан, зураг мэдээллээр заналхийлэх гэдэг үйлдлийг үлдээсэн” гэлээ.
More Stories
Улаанбаатар марафон бүртгэл тавдугаар сарын 1-нд хаагдана
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайгаас тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхэлнэ. Оролцогчдыг www.ulaanbaatar.marathon.mn цахим...
УИХ-ын Төсвийн байнгын хороо Туулын хурдны замын ажлын хэсэг байгуулахыг дэмжсэнгүй
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Туулын хурдны замын төсөвт өртөг, ТЭЗҮ болон эдийн засгийн үр өгөөжийг судлах ажлын хэсэг байгуулах...
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
